Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ-ын дэд дарга Б.Хурц авлигатай тэмцэх ажил үр дүнд хүрч буйг спикерт илтгэлээ

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр үдээс өмнө Авлигатай тэмцэх газрын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр тус газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Б.Хурц байгууллагын ажил хэвийн явагдаж, тодорхой ололт, үр дүнд хүрч байгаа гэдгийг хэлсэн юм.
УИХ-ын дарга З.Энхболд шинээр сонгогдсон УИХ-ын гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүрдүүлэхдээ УИХ-аас баталсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай шинэ хуулийн дагуу хэрхэн ажиллаж буйг тодруулсан юм. Түүнчлэн энэхүү шинэ хуулийн хэрэгжилтийн тухайд тодорхой зарим асуудлаар Авлигатай тэмцэх газрын удирдлагуудтай санал солилцлоо. Өнгөрсөн УИХ-аас батлан гаргасан уг хууль аль ч талаас нь бодсон нийгэмд төдийгүй төрийн алба, төрийн өндөр албан тушаалтнууд, авлигатай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд ч нэлээд том өөрчлөлт, чанарын ахиц дэвшил гаргах ёстойг УИХ-ын дарга дурдаад, шинээр бүрэлдсэн Улсын Их Хурал энэ тал дээр эхэлж үлгэр дууриал үзүүлэхээр зорьж буй гэдгийг онцолсон юм. Тухайлбал, шинэ Засгийн газрын танхимын сайд нарын томилгооноос энэ ажил эхлэх ёстой гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн. Түүнчлэн тус газрын мөрдөн байцаах үйл ажиллагаанд түлхүү анхаарснаар бусад  чиглэлийн ажил орхигдохгүй байх баталгааг хангаж ажиллах нь зүйтэй гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд анхааруулсан юм.


 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан