Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шар нохой жилийн Хятад зурхай


Дорнын хуанлигаар хэдхэн өдрийн дараа Шар нохой жил гарах гэж байна. Нохой гэдэг үнэнч, нөхөрсөг амьтан учраас 2018 он өнгөрсөн жилийг бодвол илүү эв найрамдалтай, тогтвортой байна гэжээ.

Нохой жил нь тусламж хэрэгтэй, өвчтэй хүмүүсээ энэрч хамгаалж, дайн тулаантай улс орнуудыг эвлэрүүлж, худалч, залхуу хүмүүстэй тооцоо бодно. 2018 оны шар нохой нь эмэгтэй махбодитой тул аливаад үргэлж бодитойгоор хандаж, оновчтой шийдлийг буй болгож чадна. Шинэ харилцаа үүсгэх, гэр бүл зохиох, шинэ бизнес эхлэх зэрэг аливаа шинэ үйлд ивээлээ өгсөн жил байх аж. Гэхдээ нөгөө талаас эмэгтэй махбодитой учраас сэтгэлийн хувьд баярлаж гунихдаа амархан байдаг шиг амжилт, алдаа нь давалгаа адил байх нь гэдгийг бүү мартаарай. Жилийн бэлгэ тэмдэг маань тэжээмэл амьтан шүү дээ. Тиймээс 2018 онд гэр бүлийнхээ үнэ цэнийг маш их мэдэрч, гэртээ тав тух, амар амгаланг бүрдүүлэхэд анхаараарай.  Од эрхэс таныг гэр бүлдээ илүү их цаг зав зарцуулж, ойр дотныхондоо хэрэгтэй үед нь дэм болж байхыг анхааруулж байна. Юун түрүүнд ганцаардсан, дэмжлэг хэрэгтэй ойр дотны садан төрөлдөө анхаарал хандуулах хэрэгтэй. Нохойны сул тал нь залхуурвал юуг ч эс тоомсорлодог байдал нь. Тиймээс 2018 онд тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа хүмүүсдээ боломжтой, чадалтай нь гар сунгахгүй л бол тэд асуудлаас мултарч чадахгүй улам бүр орооцолдох болно. Үүнээс ангижрахын тулд гэр бүл, найз нөхөдтэйгээ аль болох ойр байж, санхүүгийн дэмжлэг үзүүлж чадахгүй ч сэтгэлийн дэм болоорой.  Төгс хүн гэж байдаггүй учраас бусдад аль болох шүүмжлэлтэй хандахаа азна. Тэгж чадвал ирэх жил та тайван амгалан, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалтай, бусдаар хүрээлүүлж, хүндлүүлж амьдрах болно.

Нохой жилд таны төрсөн жилийн төөрөг ямар байхыг хамтдаа сонирхоё.

Хулгана жил
 
Хулгана жилтнүүд шар нохой жилд байнга л таагүй зөрчилдөөнд хутгалдах магадлалтай. Хэдийгээр та байгалиас заяахдаа нөхөрсөг, эв найрамдалтай амар амгалан эрхэмлэдэг нэгэн ч ирэх жилд өөрөөс тань хамааралгүйгээр зөрчилдөөний гол цэг болох нь. Гэхдээ та аливаа асуудыг зөвхөн өөрийн хүчээр л шийдэж чадна гэдгээ санаарай. Ялангуяа эмэгтэйчүүдтэй харилцахдаа анхаарал болгоомжтой байхгүй бол зөрчилдөөн нь цаашдаа довтолгоон бүүр мөргөлдөөнд ч хүрч болзошгүй. Оны эхэнд санхүүгийн хүнд байдалтай нүүр учирна. Тиймээс ийм байдалд гүн шигдэхгүйн тулд болгоомжтой байж, бусдад аль болох мөнгө өгөхгүй байх, мөнгө угаах элдэв үйл ажиллагаанд оролцохгүй байсан нь дээр. Та хэзээ ч үүнээс их ашиг олохгүй гэдгийг од эрхэс баталж байна. Хаврын сүүлээр мөнгөтэй холбоотой асуудлууд чинь цэгцэрнэ. Гэхдээ зуны эхэн саруудад эрүүл мэндтэй чинь холбоотой асуудлууд гарч ирэх нь. Зуны сайхан өдрүүдийг эмнэлэгт хэвтэж өнгөрүүлэхгүйн тулд өнөөдрөөс өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавь. Өөрийнхөө биеийн байдлыг анзаарч, эмчид үзүүлээрэй. Сэтгэл зовоосон зарим асуудлуудаас завсарлага авч, сэтгэлээ цэгцэл.
Намар бол таны хувьд амралтын улирал. Ажил дээрээ хайрын дурлалын роман эхлүүлэх магадлал өндөр байна. Удаан үргэлжлэхгүй ч таны хувьд нэлээн чанга сорилт байх нь. Аэрвээ та өөрийнхөө хагасыг олчихсон тохиолдолд магадгүй гэр бүл салалт руу түлхэж болзошгүй тул шохоорхож болох ч роман эхлүүлэх тухай бодох ч хэрэггүй л болов уу. 2018 оны сүүлийн сарууд таны хувьд бүх зүйл байх ёстой байрандаа очиж цэгцэрсэн тайван амгалан цаг хугацаа байх болно. Сэтгэлзүй, бие махбодь, санхүүгийн хувьд таныг олон талаас чинь сорьсон нэлээн хүнд жил байх боловч эцэст нь та санхүүгийн хувьд бие даасан, эв нэгдэлтэй дотно харилцаа, эрүүл чийрэгээр ирэх онтойгоо золгоно гэдэгтээ итгээрэй.
 
 
Үхэр жил

Нохой  үхэрнүүдэд энэ жилийн эзэн нь хэн бэ гэдгийг үргэлж сануулах болно. 2017 онд үхэрнүүд тахиаг дээрэлхэж, би эзэн хэмээн аливаад давамгай байдал гаргаж байсан бол нохой жилд аль болох даруу байж, дуулгавартай байдалд суралцах болно. Нохой шударга гэдэг тодорхойлолттой салшгүй холбоотой амьтан. Тиймээс зөрүүд үхэрнүүдээс өөрийнх нь удирдлага дор байхыг шаардах болно. Хэрвээ тэдний шаардлагыг биелүүлэхгүй, буруу ойлгох юм бол танд л асуудал нэмэгдэх болно. Та ирж буй жилд өөрөөсөө бага албан тушаалын хүнийг үгийг сонсч, тэдэнтэй хамтран шийдвэр гарах тохиолдол олон гарна. Эрх мэдэл, хүч чадал, би шийдвэр гаргагч гэх бардамнал ирэх жил танд огт хэрэггүй . Үхэрнүүдэд ийм байдал нь сэтгэлзүйн хувьд хүнд цохилт болох биз. Сэтгэлзүйн хувьд тогтворгүй, уур уцаартай болохыг үгүйсгэх аргагүй. Ажилдаа аль болох санаа зовохгүй байж, амралт ав. Тавдугаар сард өөртөө хамгийн чухал, таныг хамгийн их хайрладаг хүмүүсээ тойруулаад сайхан амар. 2018 оны эцсээр та санхүүгийн хувьд маш өндөр ашиг хүртэж, түрүүвчээ түнтийлгэнэ. Энэ нь магадгүй маш үнэтэй өв залгамжлал, гэнэт албан тушаалын шат өгсөх эсвэл санхүүгийн хувьд маш боломжийн нэгэнтэй дотносох гэх мэт гэнэтийн үйл явдал танд тохионо.
12 дугаар сар үхэрнүүдийн хувьд хайр дурлалын сар байх нь. Ганц бие үхэрнүүд нэгэн биений талтайгаа учирна. Харин хосууд дараагийн алхмаа хийнэ. Гэр бүлээ батлуулж, үр хүүхэдтэй болно. 
 
 
Бар жил 

Бар жилд төрөгсөд жилийн эхээр илүү тайван амгалан нэгэн байх болно. 2017 онд ширүүн догшин байсан араатан 2018 онд сайхан сэтгэлтэй, амар амгалан муур болж хувирсан байх нь сонин. Жилийн эхэнд та эргэн тойрныхоо сайхан бүхнийг  мэдэрч, тэр бүхэнтэй зохицон амьдрах бөгөөд энэ нэг талаар залхуутай байдлыг ч үүсгэнэ. 
Гэвч байгаль сэргэж, аливаа бүхэн амь орохын цагт жинхэнэ махчин араншин чинь илэрнэ. Байгалиас заяасан энэхүү араншин тань эхний ээлжинд таны ажилд хамгийн ихээр нөлөөлнө. Хэдийгээр мэргэжлийн мэдлэг, чадвар чинь хүрэлцэхгүй байсан ч та бүх хүчээрээ зүтгэн, хэтэрхий эрдэх чинь хүссэн үр дүнгээ мэдрэхэд тусална. 2018 оны гуравдугаар сар бол бизнесээ эхлүүлэхийг хүсч байгаа барт хамгийн тохиромжтой хугацаа. Ялангуяа итгэлтэй найз, дотны хүнтэйгээ эхлүүлж буй төсөл чинь амжилт руу хөтөлнө. Та жилийн зурлагад итгэлтэй байхын тулд өөртөө л итгэлтэй байх ёстой. Ирэх зуны сүүлчээр хүч хөдөлмөр зарцуулсан ажлаасаа анхны үр жимс хураана. Магадгүй та багагүй мөнгөн шагнал авна. Бас хуримын бэлтгэлээ хийж эхэлнэ. Оны сүүлээр өөрийнхөө эрүүл мэндэд илүү анхаарал хандуул.  Хөнгөн хэлбэрийн ханиад туссан ч хэрвээ эмчлэхгүй бол урхагтай өвчний эхлэлийг тавьж байгаа шүү гэдгийг анхаарахад илүүдэхгүй.  
 
 
Туулай жил

Нохой жилд туулайнууд бусдаас хэд хэдэн илүү хөдөлмөрлөх шаардлагатай болох нь. Тиймээс 2018 онд та аль болох ажил амралтаа зөв зохицуулж, амьдралын сайн сайхныг илүү мэдэрч байж, ядрахгүй байх болно. 
Туулайнууд карьерын хувьд тогтвортой байх нь. Ойр тойрныхон чинь таныг хүндэлж, таны санаа бодлыг сонсч, таны зөвлөгөөг хүлээж авна. Хайр дурлалын хувьд та гэр бүлийн хүнтэйгээ эвтэй сайхан харилцаатай байх нь. Санхүүгийн хувьд тогтвортой байдал, итгэлтэй ирээдүй угтаж байна. Оны эхний долоо хоногоос л таны эрүүл мэндийн хувьд асуудал үүсэх нь. Энэ нь хоол боловсруулах эрхтэнтэй чинь холбоотой байна. Та ходоод, дотрын эмчид нэг бус удаа хандаж зөвлөгөө авах шаардлагатай болох бөгөөд хэсэгтээ л хоолны нарийн дэглэм сахих нь. Харин өсвөр насны охидын хувьд нөхөн үржихүйн системийн үйл ажиллагаандаа илүү анхаарал хандуул. Аль болох даарахгүй, дулаахан хувцаслаж яваарай. Даарах нь эмэгтэйчүүдийн элдэв өвчний эхлэл болдог гэдгийг маш сайн санаарай. Хэрэв танд ямар нэгэн зовиурын шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаарай. Маргааш, нөгөөдөр гэж хэзээ ч хойшлуулж болохгүй шүү.  Туулайнууд ирж буй жилд өөрийгөө хайрлаж, өөрийнхөө эрүүл мэндэд юу юунаас илүү анхаарал хандуулах шаардлагатай гэнэ.
 
Луу жил 

Нохой жил луунуудын хувьд үйл явдлаар баялаг байх болно. Тааламжтай сайхан үйл явдлууд танд тохиолдох ч, гомдох зүйл нэг биш удаа тааралдана. Ойр дотны хүнд чинь тохиолдсон хүнд хэцүү үйл явдлыг тэр зөвхөн таны цээж, нөмөр нөөлгийн ачаар даван туулах ч тохиолдол гарах нь. Эхний хэдэн сард мөнгө санхүүгийн хувьд тааламжтай байх учраас аль болох зарцуулалтандаа хяналт тавьж, хэрэггүй худалдан авалтаас зайлсхий. Хавар таны хувьд санхүүгийн хамгийн тааламжтай үе бөгөөд  карьерын өсөлт, цалингийн нэмэгдэл, их хэмжээний орлого олох боломж буй болно. Хэдийгээр танд мөнгө хог шиг их байсан ч ашиггүй зүйлд бүү зарцуул. Таныг амжилттай хөрөнгө оруулалт, ашигтай худалдан авалт хүлээж байгаа гэдгийг санаж, зөв санхүүжилт хийхэд үргэлж бэлэн бай. Хэрэггүй хувцас хэрэглэлд  мөнгөө зарцуулснаас үл хөдлөх хөрөнгө эсвэл машин худалдаж авах нь зүй. Зуны улиралд луунууд гэмтэл бэртэлд өртөх нь амархан байдаг. Тиймээс спортоор хичээллэхдээ, ялангуяа усанд сэлэхдээ анхаарал болгоомжтой байгаарай. Од гарагс таныг 2018 онд гэр бүлийн тайван уур амьсгалд амрахыг зөвлөж байна. Экстрим спортоо аль болох дараа жил гэж хойш тавиарай. Намар та гэр бүл найз нөхөдтэйгээ харилцах харилцаандаа анхаарал болгоомжтой байхад илүүдэхгүй. Байнга зөрчилдөх, бие биенээ буруу ойлгох нь таны сэтгэцэд муугаар нөлөөлнө. Тиймээс өөрийгөө зовоохгүйн тулд зөрчилдөөн, хэрүүл тэмцлээс хол байж, сэтгэлээ хямгад. Жилийн эцэст та нөлөө бүхий хүнтэй танилцана. Таныг санхүүгийн хувьд дэмжих, олон нийтийн дунд хүрээллээ бэхжүүлэхэд дэм болж чадна.  2018 онд хөрөнгө оруулалттай холбоотой аливаа зүйл чиний талд байгааг санаж, шийдвэрээ зөв гарга.

Могой жил
 
Могойн хувьд нохойноос ихээхэн хамааралтай жил  байх нь. Жилийн турш санхүүгийн хувьд хэлбэлзэлтэй байна. Эрүүл мэндийн хувьд өөртөө анхаарал хандуулах ёстой жил гарч байгаа бөгөөд таны өөрийгөө хэт дөвийлгөх үзэл чинь ойр дотныхонтой чинь зөрчилдөхөд хүргэнэ. 
Жилийн эхний саруудад таны дарга чинь хийсэн ажилд тань сэтгэл хангалуун биш байгааг мэдрэх болно. Гэхдээ үүнд эмзэглэж, сэтгэлдээ ойр хүлээн авах хэрэггүй. Хамт олны чинь зүгээс үзүүлж байгаа итгэл, хүндэтгэл таныг зөв байр суурь баримталж ажиллаж байгааг илтгэнэ. Магадгүй мөнгө санхүүгийн тал дээр үл ойлголцол үүсч, бага зэрэг асуудалтай тулгарч болзошгүй. Хэдийгээр та амьдралдаа шаардлагатай мөнгөө хадгалж байсан гэж бодовч нэн шаардлагатай зүйлд зарцуулаад хэтэвчээ хоосолж ч болзошгүй. Тиймээс таныг ойрын ирээдүйд санхүүгийн тогтвортой байдлаа хэрхэн хангах вэ гэх бодол зовоох байх. Гэхдээ зуны дундуур асуудлаа шийдэж, таныг хоёр хөл дээр чинь бат зогсоох сууриа тавьж, амьдарлаа шинэ түвшинд гарах боломжууд ар араасаа бий болно. Эсрэг хүйсний хүмүүстэйгээ харилцаа тогтоох, хэл амаа ойлголцоход бага зэрэг асуудлууд гарах болно. Намар гэхэд та ойр дотныхон бол эсрэг хүйснийхээ хүмүүстэй харилцах харилцаагаа сайжруулж чадна. Зарим нь шууд гэрлэх шийдвэр гаргаж, хуримын бэлтгэлээ базааж эхэлнэ.
Эрсдлийн бүсэд таны эрүүл мэнд байгааг анхааралдаа аваарай. Вируст болон цаашдаа ужиг үр дагавартай өвчнөөс аль болох урьдчилан сэргийлж, эмчид үзүүлж, шинжилгээ өг. Хэрвээ урьдчилсан сэргийлж чадвал таныг хамрын ханиаднаас өөр өвчин төдийлэн зовоохгүй. 

 
Морь жил

Нохой жил таны хувьд сайн мэдээ, сайхан боломжоор дүүрэн байх болно. Жилийн эхний саруудаас л сайхан санал олон газраас тавина. Од гарагс таны талд байгаа учраас битгий хойш суу. Ажил хэргээ өөрийн гарт төвлөрүүл. Та шийдвэр гаргасан л бол мэргэжлийн ур чадвараа гайхуулах сайхан боломжийг ашиглаж, олон талын дэмжлэг авах нь. Эрч хүчтэй бай. Санхүүгийн байдлаа дээшлүүлж, олны дунд нэр хүндээ өсгөхөд маш ойрхон байна.  Энэ хавар таны хувьд томоохон худалдан авалт хийх, санхүүгийн боломжоо дээшлүүлэхэд хамгийн тохиромжтой хугацаа. Хэдийгээр танд өгсөн боломжийг эрсдэлтэй гэж харсан ч зоригтой алхам хийгээд үз. Эрсдэлийг даван туулж амжилтанд хүрдэг биз. Амжилт, аз таны талд байгааг сана. Гэхдээ ийм шийдвэр гаргахдаа та өөрөө итгэж чаддаг, чадварлаг хүнийг л сонгох ёстойг санаарай. Зун гэртээ засвар хийхээр төлөвлө. Гэрийнхээ ажлыг хамтран хийх нь гэр бүлийн харилцааг дотно болгодог. Төлөвлөсөн засвар чинь сэтгэлд чинь хүрч чадна гэдэгт итгээрэй.
Ажлын ачаалал, мэтгэлцээн маргаан нь мэдрэлийн системд асуудал үүсгэх магадлал өндөр байна. Хайртай хүнтэйгээ, ханьтайгаа ярилцаж намар амралтаа төлөвлө. Та хоёрын харилцаа болоод эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө. Хамтын амралт чинь сайхан дурсамж үлдээж, сайхан дулаан харилцааг буй болгож чадна.2018 оны сүүлчийн сар таны хувьд нэлээн хүнд өнгөрөх нь. Таны хамгийн дотно хүн хүнд өвчин туссан тухай өөрөө дуулгах нь.
 
Хонь жил

Нохой жил таны хувьд их амжилттай жил байх нь. Хонь жилтнүүд энэ жил хэтэрхий их хайр дурлалдаа умбаж, зөвхөн үүндээ л бүхнээ зориулах нь. Тиймээс эргэн тойронд болж байгаа сайн муу зүйл, нарийн төвөгтэй байдлыг төдийлэн ойшоохгүй. Иймэрхүү байдлаасаа болоод өнгөрсөн жил өвдсөн өвчин чинь сэдрэхийг ч анзаарахгүй нь. Магадгүй шинээр хайрлаж, дурлах ч байх.  Таны энэ мансуурлыг хамгийн ойрын танил чинь л устгаж чадна.  
Жилийн эхэнд та маш найдвартай төслийг гартаа оруулах болно. Түүнийгээ ажил болгон, цамхагаа барь. Удалгүй амжилт дагах болно гэдэгт итгээрэй. Хаврын сүүл сард та маш их хэмжээний мөнгөн шагнал хүртэнэ. Голын урсгал шиг л мөнгө үнэт цаас тань руу цутгаж эхэлбэл алдалгүй барьж авахын тулд бүх хүчээ дайчил. Учир нь намар таны хувьд санхүүгийн нэлээн хүндрэлтэй цаг хугацаа байх болно. Тиймээс хавар олсон хадгалснаа намар зарцуулж эхэлнэ. Гэсэн ч хадгалах, хадгаламжинд хийх тухай бодоорой.
Намар найз нөхөдтэйгээ уулзах, бизнес төслүүд эхлүүлэх тухай ярилцаж зөвшилцөхөд хамгийн тааламжтай хугацаа. Мөнгө санхүүг нь та тэдэнд даатга. Харин зохион байгуулалт, ажил хэрэгтэй холбоотой бусад асуудлыг та дааж ажиллах болно. 12 дугаар сард жилийнхээ ажлыг дүгнэ. Хэдийгээр хялбархан биш байсан ч хийсэн ажлын чинь үр дүн танд таалагдана.  Оны сүүлээр заримдаа мартчихдаг байсан хайртай гэр бүлдээ анхаарал тавьж, бэлэг сэлт авахад багагүй мөнгө зарцуулах нь. Та үүнийг хийхийг өөртөө заавал зөвшөөр.
 
Бич жил

Бич жилд төрсөн хүмүүс бүгд эрсдэлд дуртай байдаг. Гэвч нохой жилд эрсдэлтэй алхам хийхээ азна.  Мөнгө санхүү болоод эрүүл мэндийн хувьд асуудлууд багагүй тохиолдохоор байна. Хөнгөн хуумгай үйлдэл хийхээсээ өмнө бичнүүд энэ жил гэр бүлдээ илүү анхаарлаа хандуул. Зугаа цэнгэл, элдэв уулзалт, харилцаа холбоонд дуртай хүмүүст нохой жил тийм ч тааламжтай хандахгүй. Учир нь та элдэв олон нийтийн арга хэмжээнд их оролцох нь асуудал үүсгэхээс цаашгүй үр дүнтэй байх нь. Магадгүй хууран мэхлэгчийг найз нөхөр болгон танилцаж, бүх зүйл таны эсрэг хувирч болзошгүй нь. Дөрөв, тавдугаар сард таныг санхүүгийн хувьд нэлээн хүнд байдал руу түлхэж мэдэх хүнтэй романтик харилцаа үүсгэх магадлал өндөр байна.  Бүтэн жилийн турш хайр дурлалаар дүүрэн байж чадах ч үр дүн нь онц гойд юм алга. Зуны улиралд бүүр хүчтэй харилцаа холбоо тогтоож чадах ч намар таны мэдрэлийн ядаргаа, ужиг өвчний улмаас энэ харилцаа чинь тасарч магадгүй. Харин уран бүтээлч бичнүүдийн хувьд бусдыгаа бодвол илүү амжилттай жил байх нь. Өөрийнхөө мөрөөдлийг бодит болгон буулгаж, жижиг ч гэсэн бизнесийнхээ эхлэлийг тавина. Хэдийгээр санхүүгийн хувьд төдийлэн хүсэн хүлээсэн олз омгоо олж чадахгүй ч олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх эхлэлээ тавьж чадна.

 
Тахиа жил

Нохой жилд та толгой өндийх завгүй ажилд дарагдах нь дээ. Гэсэн ч та ажилласныхаа хэрээр үр шимийг нь хүртэж чадах учраас таны хувьд их сайхан жил ч байж болох. Хайртай хүнтэйгээ хамт энэ зун аялах мөнгөө өнөөдрөөс бэлд. Хэдийгээр та “санаа зовох зүйлгүй. Надад хадгаламж бий” гэж бодож байгаа ч жилийн эхний хагаст мөнгө олох боломж илүү байгааг од гарагс танд сануулж байна. Нийгмийн салбарт ажилладаг тахиануудад амжилттай жил байж чадна. Танд өөрийн чадварыг бусдад харуулах, бас дээшлүүлэх боломж гарна. Мөн олон нийтийн дунд таны нэр хүнд өснө. Нохой жилд таны танилын хүрээ нэлээн тэлнэ. Шинэ танилууд дунд чинь нэр нөлөө хүмүүс ч байх нь. 
Тахианууд энэ жил эрүүл мэнддээ анхаарвал зохино. Ажлын бүтээмж чинь буурч, эрч хүч чинь багасаад л яг ямар өвчин нь тодорхойгүй шинж тэмдгүүд ажиглагдах нь. Одод үүний цорын ганц шалтгаан нь ажлын хэт их ачаалал гэж тодорхойлжээ. Тиймээс хангалттай унт, ажил амралтын цагаа зөв хуваарил.
 
Нохой жил

Энэ жил нохой жилтнүүдийн хувьд бүх зүйл чинь амжилтанд хүрэхэд гайхаад бүх зүйл огт байхгүй. Төлөвлөөгүй ажил тань хүртэл бодит амьдрал дээр амжилтанд хүрэх боломжтой бөгөөд бусдын атаархалтай ч тулахгүй. Хайр дурлалын хувьд бүүр ч илүү амжилттай байх нь. Оны эхнээс хайраар хүрээлүүлж, хайранд умбаж амьдрах болно. Оны дундуур ганц бие нохойнууд гэр бүл зохиох магадлал өндөр байна.Оны сүүлийн хагаст нохойнууд өөрийн гэсэн гэр оронтой болох түүнийгээ барихад анхаарал хандуулаарай. Магадгүй зарим нь шинэ байшин авч, нөгөө хэсэг байшингаа засч бас шинээр барих ч шаардлага гарах байх.Санхүүгийн тал дээр ямар ч асуудал гарахгүй гэдэгт итгэ. Таны хадгалсан мөнгө хүрэлцэхгүй байсан ч найз нөхөд хамаатан садан чинь дэмжлэг үзүүлнэ. Хэдийгээр бүх зүйл сайхан бүтэж байгаа мэт санагдавч амьдрал хэзээ ч тэгш сайхан байж чаддаггүй гэдгийг бүү мартаарай. Таны эрүүл мэнд багагүй асуудалтай тулгарна. Аль эрт мартсан харшил чинь ахин сэдэрч ч мэднэ. Ялангуяа эрчүүдийн эрүүл мэндэд илүү асуудал үүснэ. Оны сүүлийн саруудад гэр орондоо аль болох амгалан тайван амрахыг хичээгээрэй. Нохой гэр бүлээрээ аз жаргалтай байхад хэн ч саад болж чаддаггүй. Шинэ оны босгон дээр гэнэтийн маш сайхан мэдээ сонсох болно.

 
 Гахай жил

Энэ жил гахай жилтнүүд аливаа асуудалд маш хянамгай хандах хэрэгтэй. Та хэдий бодож, төлөвлөж алхам хийнэ, төдий чинь хүссэн үр дүндээ хүрнэ. Оны эхний сарууд буюу энэ хавар мөнгө санхүүгийн тал дээр тааламжтай үе. Хүссэн хувиа хүртэж чадна. Тиймээс олсон мөнгө нэг бол үл хөдлөх хөрөнгө болго эсвэл жижигхэн ч байсан өөрийн гэсэн бизнесийг эхлүүлэхэд зарцуул. Хэрэгтэй хөрөнгө оруулалтад зарцуулахаа мартаж болохгүй шүү. Хайр дурлалтын хувьд энэ жил та бүх амьдарлынхаа туршид амьдрах хүнээ олж чадна. 
Харин гэр бүлтэй хүмүүсийн хувьд эрсдэлтэй алхамаас үүдэж гарсан хохирлоос болж зовлон шаналалд хэт автаж, хяналтаа алдах магадлал өндөр байгаа гэдгийг санаж, хань ижилтэйгаа сайн ярилц. Таны яг хэрэгтэй цаг үед нь хайртай хүн тань л дэмжлэг өгч, таныг зовлон шаналалаас чинь сугалж чадна. Жилийн хоёрдугаар хагаст уулзалт, амралт, аяллаа төлөвлө. Танилынхаа хүрээг өргөсгөх, шинэ танилуудтай болно. Зарим хүний нөлөөгөөр таны эргэн тойрноо харах байдал чинь өөрчлөгдөж чадна. Ажлаа солих, гэрээ засах гээд амьдралын жинхэнэ өнгө төрх юунд оршиж, хаанаас нь таашаал авдгийг мэдрэх болно. Ганц бие хүмүүс нь шинэ харилцаа үүсгэж, хамтын амьдралд хөл тавиад үзэхэд гэмгүй бол өөрийнхөө талыг олсон нь хайр дурлалаа цоо шинээр эхэлж байгаа  мэт шинэ дэвтэр нээгээд хайрттайгаа хамт эргүүлээд үзээрэй.

2 Сэтгэгдэл
Ерөнхий сайдын хувьд сайхан өдөр, Та бөөр, эрэгтэй, эмэгтэй аль нэгийг зарахыг хүсэж байна уу? Санхүүгийн хямралын улмаас мөнгө олохын тулд бөөрийг борлуулах боломжийг энэ боломжийг та олохгүй байна. Эмнэлэгийн мэргэжилтэн нь танд хамгийн сайн $ 1,000,000 сая долларыг бөөрөнд өгөх болно. Миний нэрийг Doctor Adity Apradhan, би Энэтхэгийн мэс заслын эмнэлэгт нефрологичоор ажиллаж байна. Манай клиник нь бөөрний мэс засал / шилжүүлэн суулгах мэс засал болон бусад эрхтнийг эмчлэхэд оролцдог бөгөөд бид худалдан авагч, шилжүүлэн суулгах, эрүүл, хандивлагчидтай ажилладаг. Бид Энэтхэг, Их Британи болон бусад улс оронд байрладаг. Хэрэв та хүүхэд худалдах сонирхолтой бол бидэнтэй холбоо барина уу И-мэйл: Dr.Adityapradhanmedical@gmail.com Утасгүй дугаар: эсвэл +12675278876 P.O. Шигтгээ 27 Шинэ Дели Анхаарна уу: Та манай хамтран ажиллах вэбсайтыг дараах хаягаар үзэж болно: WWW.CLINICSPOTS.COM. Хэрэв та юу мэдэхгүй бол хийх. Манай эмнэлэг яаралтай бөөрөнд +12675278876 хэрэгтэй. Хариулт: Доктор Адайшевад
Та бөөр худалдаж авмаар байна уу, эсвэл та зарахыг хүсч байна уу бөөр Чи юу бөөрийг зарах боломжийг хайж олох санхүүгийн хямралаас болоод юу болохыг мэдэхгүй байна Үүнийг хий, тэгээд өнөөдөр бидэнтэй холбоо бариарай Таны бөөрний төлөө $ 400,000 долларын мөнгөний хэмжээ. Миний нэр бол эмч MOHAMMED FRANCISCO HOSPITAL дахь нефрологич юм. Манай эмнэлэг Бөөрний мэс засалд мэргэшсэн бөгөөд бид ч мөн адил бөөрийг худалдан авч, шилжүүлэн суулгах холбогдох донор. Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Дубайд байрладаг Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл худалдан авахыг сонирхож байгаа бол бүү хий имэйлээр бидэнтэй холбоо бариарай. И-мэйл: franciscohospital1988@gmail.com Шилдэг мэндчилгээ
  Санхүүгийн хямралыг даван туулсан хэвээр байна уу? Юу бидэнд мөнгө өгч, эрүүл хэвээр үлдэх юм бэ? Би KIDNEY fortis эмнэлэгт 180,000 ам.доллараар зарж байна Амьдралдаа аз жаргалтай байгаа учраас би эрүүл хэвээрээ байгаа, хэрэв та өөрийн зарахыг хүсч байгаа бол бөөр, та тэдний эмэйлтэй холбоо барьж болно [ fortis.hospital.in@gmail.com] бид ч гэсэн чамд мөнгө төлж өгдөг Та визээ мэс засалд ирүүлэхийн тулд визээ боловсруулах, Хэрэв танд мэс засал хийвэл та бэлэн байгаа бол Индонезийг үүсгэдэг Та эмнэлгийн тусламжтай холбоо барьж болно                    fortis.hospital.in@gmail.com
Энэ бол миний тухай бодит амьдрал, миний тухай бодит амьдрал, насан тайлагийн эмнэлэгийн Раж, миний бөөрний нэгийг өгч, надад шилжүүлэн суулгахаас хэдхэн хоногийн өмнө 190,000,00 долларын мөнгөн төлбөрийг төлсөн Би ядуу зүдүү байсан, хоол идэхэд хэцүү байсан, би эмч Раж түүнийг бинонд өгснөөр хэрхэн яаж сонирхсоныг нь мэддэг, түүнийг шүүхэд өгч, гэрчлэлээ ирүүлээд би и-мэйлээ (narayanahealthcare.in@gmail.com) цахим шуудангаар хуулж, 3 цаг хүрэхгүй хугацаагаар цахим шуудангаар илгээсэн. Шаардлагатай бүх гэрээнүүд, хэдхэн өдрийн дараа би хоёр тал тохиролцсоны дагуу төлбөрөө төлж, мэс засал хийлгэж, мэс засал хийлгэж, өвчтөнийг ямар нэг асуудалгүйгээр аврахын тулд ажиллаж байсан, би тэнцвэрийн мөнгө олж авсан, одоо би санхүүгийн хувьд шийдэгдэж, Эмнэлэгтэй холбоо бариарай (narayanahealthcare.in@gmail.com) Миний санхүүгийн асуудал амьдрал дээр дуусч, одоо аз жаргалтай амьдарч байна. ЭЗЭНээс эмээ
Хамгийн их уншсан