Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2018.02.22 / БИЛГИЙН ТООЛЛЫН 7
ХАВРЫН ТЭРГҮҮН ХӨХ БАР САРЫН
ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ТАХИА ӨДӨР
Үс засуулбал: Хэл ам хэрүүл тэмцэл ирнэ
Наран ургах, шингэх: 07.45-18.23
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Уул

Аргын тооллын 2 дугаар сарын 22, Бархасвадь гараг. Билгийн тооллын 07. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөхөгчин тахиа өдөр. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.  Үхэр,луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж бие энхрийлүүштэй. Эл өдөр буйн номын үйл эхлэх, дээдсээс халамж хүсэх,лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр авах, гэр бүрэх, гарагийг тахих, хагалгаа хийлгэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай морь, хонь тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан