Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн Онцгой байдлын газраас туршлага судалж байна


Нийслэлийн Онцгой байдлын газар, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газартай хамтран ажиллах санамж бичгийг Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдан нар байгуулжээ.
   Санамж бичгийн хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газарт туршлага судлахаар Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас Гал түймэр унтраах, аврах 31-р ангийн салааны захирагч, ахмад Т.Өнербек, аврагч гал сөнөөгч, ахлагч Н.Тимубек, жолооч, ахлагч Г.Мөнгөн, дуудлага хүлээн авагч, дэд ахлагч Г.Уранзул нар ажиллаж байгаа аж.
Алба хаагчид Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10-р ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, гал түймрийн голомтод авран, хамгаалах, гал унтраах чиглэлээр 7 хоногийн хугацаатай туршлага судална гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан