Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Он гарснаас хойш 34.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ


Ипотекийн зээл 4.3 их наяд төгрөгт хүрлээ. Өнгөрсөн 1 дүгээр сард л гэхэд 497 зээлдэгчид 34.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ. Ипотекийн нийт зээлийн 96 хувь нь хэвийн 2.2 хувь нь хугацаа хэтэрсэн, 1.8 хувь нь чанаргүй гэсэн ангилалд багтаж байна. Нэг зээлдэгчид дунджаар 70.3 сая төгрөг ногдож байгаа аж. Ипотекийн зээлийн 2 их наяд төгрөг нь 2011-2015 онд ашиглалтад орсон орон сууц худалдан авахад зарцуулагджээ. Харин нийт зээлдэгчдийн 90 гаруй хувь нь 80 ам метр талбайтай орон сууц худалдан авсан дүн гараад байна. Засгийн газар энэ оноос эхлэн ипотекийн зээлийн санхүүжилтийг хариуцаж байгаа. Ипотекийн зээлийг хэвийн үргэлжлүүлэхэд сард 50 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай хэмээн эдийн засагчид хэлж буй билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан