Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН дотоод бужигнаанаа цэгцлэх гэж бойкотоо үргэлжлүүлсээр байна

-Т.Очирхүүг Д.Загджаваар ирэх даваа гаригт солих уу-

С.Батболдын Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа ч МАН УИХ-ын үйл ажиллагааг гацаасныг далимдуулан хэд хэдэн томилогоо сэм хийгээд байна. Цаашид халаа сэлгээ АН-аас үүдэж бус МАН дотроо нэлээн бужигнуулах бололтой.

Энэ долоо хоногт Засгийн газар Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга, хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар Сангийн яамны Орлогын хэлтсийн дарга Ж.Ганбатыг томилов. Мөн Төрийн өмчийн хорооны даргаар Ц.Нанзаддоржийг томилоод амжлаа. Агентлагийн дарга нарын хувьд Төрийн албаны тухай хууль өөрчлөгдөхгүй л бол тийм ч амархан суудлаасаа мултарчихгүй. Тэгэхээр хууль өөрчлөгдтөл бас зай ч байна, лай ч байна.

Гэвч саяхнаас Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дарга Т.Очирхүүг Д.Загджаваар солих мэссэж улам чанга сонсогдох болов. Д.Загджавыг тойргийн гадна үлдээсэн төмөр замын даргын албан тушаалыг амласантай холбоотой гэж тайлбарлах нэгэн ч байна. Гэвч төмөр зам бол хоёр улсын хувь нийлүүлсэн өмч. Но-гоор дүүрэн Д.Загджавыг Оросын тал хүлээн зөвшөөрсөн юм болов уу.
Ийн МАН-ын дотоод бужигнаан шинэ Засгийн газар бүрэлдтэл цэгцэрч дуусах болов уу.

Хоосон суудлыг эзэнтэй болгочих ч яахав жамаараа болж байгаа зүйл гэж цагаатгаж болох ч ажлаа хийж суугаа нэгнийгээ аятайхан няслаад нөгөөд амласнаа өгөх гэж гүрийж буйн цаана ямар тохироо юу нуугдаж байгаа юм болов оо.
 МАН-ын бужигнаанд үүссэн толбыг арилгах гэж шинээр бүрэлдэх Хамтарсан Засгийн газарт баахан л ажил нь нэмэгдэх нь дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан