Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Холын гэрлээр дохивол өмнөх машины цонхноос сүнс харагдана



Замын хөдөлгөөнд оролцож байхад холын гэрлээрээ дохиод амар заяа үзүүлдэггүй жолооч нартай хятадын зарим жолооч тэмцэхээр шийджээ. Холын гэрлээр дохих дуртай жолоочтой тэмцэх шинэ зэвсгээр машины шилэнд наадаг аймшигт дүрс бүхий наалтыг сонгосон байна. 
Сонирхолтой нь энэхүү аймшигт наалт нь яг л хуушуур шиг зарагдаж байгаа гэнэ. 3-18 ам.долларын үнэтэй энэ наалтыг Хятадын цагдаагийнхан ч хүлээн зөвшөөрсөн, зөвшөөрөөгүй гэж хуваагдаад байгаа гэнэ. Бээжинд хуулиар энэхүү заалтыг нааж болохгүй гэх хориглоогүй ч Бээжингийн цагдаагийнхан энэ наалтнаас болж арын машины жолооч ямар нэгэн осол гаргавал наасан жолоочид хариуцлага ногдуулахыг анхааруулж байгаа гэнэ.

Харин Шандуны цагдаа нарын хувьд эсрэг саналтай байгаагаа илэрхийлж, хэрвээ наасан тохиолдолд 100 юаниар торгох аж. Харин та энэ талаар ямар бодолтой байна вэ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан