Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг маргааш шийднэ


 АТГ-аас С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг урьдчилан хорих 461 дүгээр ангид хорьж шалгаад нэг сар өнгөрлөө.   Ийнхүү хуульд зааснаар урьдчилан хорих 30 хоногийн хугацаа  дуусч байна. Иймд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд маргааш 9.30 цагт үргэлжлүүлэн хорих эсэх асуудлыг шийдэх шүүх хурлыг товложээ.

 Прокуророос тэднийг  үргэлжлүүлэн хорих хүсэлт тавьсан гэдэг мэдээлэл гарсан. Гэвч    Нийслэлийн прокурорын газар дахь эх сурвалжаас тодруулахад, С.Баярцогт нарыг үргэлжлүүлэн хорих хүсэлтийг гаргаагүй байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан