Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Анхааруулга !!! Ирэх 3, 6-нд сэрүүсч цасан болон шороон шуургатай


2018 оны 5 дугаар сарын 01-нээс 5 дугаар сарын 8-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ.
Хугацааны дунд үе болон эцсээр ихэнх нутгаар салхи шуургатай цаг агаар тогтворгүй байна.

Баруун аймгуудын нутгаар: 2-3-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд нутгийн баруун хэсгээр, 6-нд зарим газраар бороо хур тунадас орно. Салхи 2-4,5-6-нд ихэнх нутгаар 12-14м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 18-20м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 3-4, 6-7-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.    Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 22-27 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 3-нд
Хөвсгөлийн уулсаар, 4-нд нутгийн хойд хэсгээр, 7-нд зарим газраар бороо хур тунадас орно. Салхи 3-нд нутгийн баруун хэсгээр, 4,7-нд зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 2-3,5-6нд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. 4,7-нд нутгийн хойд хагаст сэрүүснэ.   

Зүүн аймгуудын нутгаар: 4-5-нд
нутгийн хойд хэсгээр бороо хур тунадас орно. Салхи 4-5, 7-нд ихэнх нутгаар 12-14м/с, зарим газраар түр зуур 16-18м/с хүрч шороон шуурга шуурна. 1,4-5-нд сэрүүснэ. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 18-23 градус, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: Хур тунадас орохгүй. Салхи 3-4, 6-7-нд ихэнх нутгаар 14-16м/с, зарим үед түр зуур 18-20 м/с хүрч шороон шуурга шуурна. 1,5,7-нд бага зэрэг сэрүүснэ. Бусад хугацаанд шөнөдөө 7-12 градус өдөртөө 23-28 градус хүрч дулаарна. 

0 Сэтгэгдэл
БОЛДОГ ЮМ БОЛДГООРОО БОЛНО
Хамгийн их уншсан