“Мөнгөн мод 2023” наадмын шилдгүүд тодорлоо
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд
Т.Санчир дөрөв дэх удаагаа Хүлэгүүдтэй нэгдлээ
Эрүүл мэндийн долоон төрлийн үйлчилгээг ЦАХИМД оруулна
Малчны зээлийг Зээлийн батлан даалтын сангаас 100 хувь батлан даана
“Найрамдал” зуслангийн төв байрыг 4.5 тэрбум төгрөгөөр засварлажээ
Улаанбаатарт -3 градус хүйтэн
Хан-Уул дүүрэг 5 тэрбум төгрөгөөр зам цэвэрлэгээний автомашин авахаар ТЕНДЕР зарлажээ
УГТЭ-т жилд 24 мянга гаруй хүн хэвтүүлэн эмчилж, 6500 орчим мэс засал хийдэг
Н.Учрал: Эрүүл мэндийн салбарт хэрэгжсэн цахимжилтыг АТГ-аар шалгуулна
Ирэх намар 6000 хүүхэд сургууль, цэцэрлэгтэй болно
Цэцэрлэг, сургуульд анхлан суралцагч бяцхан үрсэд өнөөдөр нийгмийн хаалга хаалттай байгаа. Учир нь жил бүр цэцэрлэгт хүүхдээ өгөх гэж хон өнжин дугаарлана. Нэгдүгээр ангид оруулах гэж бас л таньдаг мэддэг хүн хайна. Энэ бол монголчуудын амьдрал. Тэгвэл энэ жил “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл”-ийн хүрээнд газар чөлөөлөх, захирамж гарсан 23 байршилд концессоор сургууль, цэцэрлэг барих шийдвэр гарчээ. Энэ газарт барилга барих хөрөнгийг эргэн төлөх хуваарийн дагуу тухайн жилийн улсын төсөвт тусгаж байхаар болжээ.
Ингээд 23 цогцолборыг энэ оны 09-р сарын 01 гэхэд барьж, хүлээлгэн өгөх концессын гэрээг Засгийн газар концесс эзэмшигчтэй тохирсон байна. Гэрээнд зааснаар нэг цогцолборт бага сургуулийн 160 сурагч, цэцэрлэгийн 120 хүүхэд, 23 цогцолборт 6440 хүүхэд сургууль, цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэх юм. Хэрвээ бага сургууль хоёр ээлжээр хичээллэх бол суралцагчийн тоо 7360, нийт суралцагчийн тоо 10 мянга гаруй болж нэмэгдэнэ гэж тооцоолжээ.
0 Сэтгэгдэл