Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ACADEMY AWARDS” ёслолын арга хэмжээ эхлэхэд 32 хоног үлдлээ


Монголын Кино Урлагийн Академи нь Монгол улсад кино урлагийг хөгжүүлэх, Монгол киног дэлхийн түвшинд хүргэж, кино урлагийн салбарт ажиллаж буй залуу уран бүтээлчдийг дэмжих, киногоор дамжуулан үндэсний онцлог соёл, түүхийг олон нийтэд таниулах төдийгүй нийгмийг соён гэгээрүүлэх зорилготойгоор 2008 онд үүсгэн байгуулагдсан. Тус академи нь Монголын кино урлагийн хөгжлийг тодорхойлж, чиглүүлэхэд чухал ач холбогдол бүхий “Академийн Дээд Шагнал” гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагааг сүүлийн 6 жил уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн билээ. Энэхүү наадам кино урлагийн салбар дахь ололт амжилтыг 18 номинацаар шалгаруулж, "Академийн дээд шагнал"-ыг ёслол хүндэтгэлтэйгээр гардуулдаг. Академийн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа ирэх сарын 8-нд “Зайсан Хилл” цогцолборт болно. Харин өнөөдрөөс бүртгэл нь эхэлж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан