Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр “VivArte Quartet” хамтлагийн тоглолттой


Та бидний сайн танил Ардын жүжигчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Гомбожавын Гомбосүрэнгийн 100 жилийн ойд сонгодог урлаг сонирхогчдод зориулан ОХУ-ын Москва хотын “VivArte Quartet” хамтлаг өнөөдөр бие даасан тоглолтоо хийх гэж байна.
“VivArte Quartet” хамтлаг нь Петр Чонкушев, Владимир Ткаченко, Эмин Мартиросян, Э.Мөнх-Эрдэнэ нарын дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Барроко Классик Авангард төрлөөр хөгжмийн зохиол туурвигчдын бүтээлийг чадварлаг тоглодог гэдгээрээ бусад хөгжимчид болон хамтлагаас ялгаран нэр алдарт хүрчээ.
Тоглолтын гол онцлог дээрх бүрэлдэхүүнд оролцон тоглох хөгжимчид нь ОХУ-даа төдийгүй Европын орнуудаар аялан тоглолтоо хийж амжилтад хүрсэн квартет хамтлаг төдийгүй сүүлийн үеийн томоохон тоглолтуудад урилгаар оролцон тоглосон байна.
Дээрх чадварлаг уран бүтээлчдээс гадна тоглолтод урилгаар Эрдэнэбатын Батмягмар, Даваахүүгийн Амармэнд нар урилгаар хамтран тоглохоор болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан