Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АФГАНИСТАНД ДЭЛБЭРЭЛТИЙН УЛМААС 17 ХҮН АМЬ ҮРЭГДЖЭЭ


МОСКВА. /ТАСС/. Афганистаны зүүн нутгийн Хост мужийн сүмд дэлбэрэлт болж 17 хүн амь үрэгдэн, 33 хүн бэртэл авсан тухай “TOLOnews” суваг мэдээллээ.
 
Энэ хэрэгтэй холбогдуулан Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани эмгэнэлээ илэрхийлэхийн сацуу “энэ халдлага нь Афганистаны ард түмний ардчиллын үнэ цэнийг басамжлан доромжилсон хэрэг байлаа” гэж мэдэгдсэн байна.
 
“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, дэлбэрэлтийг алсын зайнаас үйлдсэн бөгөөд амиа золиослогч террорист үйлдээгүй байх магадлалтай аж. Одоогоор тус газар үйл ажиллагаагаа явуулж байгаа хэт даврагчдын бүлэглэлүүдээс нэг нь ч хариуцлага хүлээгээгүй байна.

Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани өмнө нь энэ оны 10 дугаар сард явуулахаар төлөвлөсөн парламентын болон орон нутгийн сонгуульд оролцох иргэдийн бүртгэлийг эхлүүлж байгаагаа мэдэгдсэн юм.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан