Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Анхаар!!! Хүчтэй шороон шуургатай


Өнөөдөр нутгийн зүүн хагаст салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч хүчтэй шороон шуургатай, нутгийн баруун хагаст сэрүүхэн байхыг онцгойлон анхааруулж байна.

      УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Оройдоо ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Өдөртөө 17-19 градус дулаан, оройдоо эрс сэрүүснэ. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус дулаан, харьцангуй чийг 28 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.                                                        

Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос,  бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 18-20 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг,  Орхон-Сэлэнгийн сав газар,  Идэр, Тэс, Хараа, Ерөө голын хөндийгөөр 6-11 градус,  Алтайн өвөр говь болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг болон Халх голын хөндийгөөр 21-26 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутггаар 26-31 градус,   бусад нутгаар  11-16 градус дулаан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан