Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ш.Хүрэлбаатар үе үеийн сурагчдын дурсамжийг хөглөнө


Монголын эстрад, поп рок дууны ертөнцөд өөрийн тогтсон хэв маягийг гарган гарч ирж байгаа залуу дуучин Ш.Хүрэлбаатар анхны бие даасан уран бүтээлийн цомог, тоглолтоо 2017 онд “МИНИЙ ДУРЛАСАН БҮСГҮЙ” нэртэйгээр үзэгч сонсогчдодоо амжилттай толилуулсан билээ.
 2018 онд уран бүтээлээ 20-р зууны шүлэг, аялгуу утга төгөлдөр дууны их мастеруудын дуунуудаас сэдэвчлэн сонгож 21-р зууны хүүхэд багачууд, сурагчдадаа хүргэх үүднээс албан ёсны зөвшөөрөлтэйгөөр шинэчилсэн хөгжмийн найруулга, дуугаралт, өнгө аястай мэргэжлийн өндөр түвшинд бүтээгдэж байгаагаар онцлог  бөгөөд тус цомог 10 дуутай “СУРАГЧ НАСНЫ ДУРСАМЖ” нэртэйгээр  худалдаанд гарахад бэлэн болжээ.
 Тус цомгийг бүтээснээрээ мартагдах шахсан тэрхүү дуунуудыг одоо болон ирээдүй хойч үедээ сурталчлан таниулах, зааж сурган  хүмүүжүүлэн урлаг соёлын боловсрол олгоход гол зорилго нь оршиж буй юм байна. Мөн 2018 онд төгсч буй нийт төгсөгчдөдөө зориулж “СУРАГЧ НАСНЫ ДУРСАМЖ” богино хэмжээний кино концерт бүтээхээр зураг авалтдаа орсон гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан