“Мөнгөн мод 2023” наадмын шилдгүүд тодорлоо
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд
Т.Санчир дөрөв дэх удаагаа Хүлэгүүдтэй нэгдлээ
Эрүүл мэндийн долоон төрлийн үйлчилгээг ЦАХИМД оруулна
Малчны зээлийг Зээлийн батлан даалтын сангаас 100 хувь батлан даана
“Найрамдал” зуслангийн төв байрыг 4.5 тэрбум төгрөгөөр засварлажээ
Улаанбаатарт -3 градус хүйтэн
Хан-Уул дүүрэг 5 тэрбум төгрөгөөр зам цэвэрлэгээний автомашин авахаар ТЕНДЕР зарлажээ
УГТЭ-т жилд 24 мянга гаруй хүн хэвтүүлэн эмчилж, 6500 орчим мэс засал хийдэг
Н.Учрал: Эрүүл мэндийн салбарт хэрэгжсэн цахимжилтыг АТГ-аар шалгуулна
МАЛАЙЗЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН СОНГОГДЛОО
КУАЛА-ЛУМПУР. /Ройтерс/. Малайзын парламентын сонгуульд ялсан сөрөг хүчний удирдагч Махатхир Мохамад тус улсын ерөнхий сайд болж, тангараг өргөсөн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Ингэснээр өдгөө 92 настай Махатхир нь дэлхийн хамгийн өндөр настай ерөнхий сайд болж байна.
Тэрбээр өмнө нь 20 гаруй жилийн турш Малайзын ерөнхий сайдаар ажиллаж байсан юм. Саяхан болсон бүх нийтийн сонгуульд түүний тэргүүлдэг сөрөг хүчний эвсэл 222 суудлын 113-ыг нь авч чадсан билээ.
Эрх баригч эвслийн удирдагч Нажиб Разак хэвлэлийн бага хурал хийх үеэрээ ялагдлаа хүлээн зөвшөөрсөн байна. Тэрбээр хэлэхдээ “Би ард түмний шийдвэрийг хүлээн зөвшөөрч, парламентын ардчиллыг хүндэтгэж байна” гээд засгийн эрхийг тайван замаар шилжүүлэн өгөхөө илэрхийлжээ.
0 Сэтгэгдэл