Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр ихэнх нутгаар дулаахан



Салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, баруун аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр, төвийн аймгуудын нутаг болон говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгор, Монгол Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 13-18 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус,  бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 22-24 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 градус дулаан, харьцангуй чийг 40 хувь, агаарын даралт 857 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан