БҮХ ХЯТАДЫН ХАМТАРСАН СУРВАЛЖЛАГЫН БАГ ШИ АНЬ ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улс, БНКУ-ын Иx Xурлын дарга нар xэлэлцээр xийв
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно
Хэл, бичгийн шалгалтад босго даваагүй сурагчдын багш нарт хариуцлага тооцно гэжээ
ҮАГ: 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Хуульч Ч.Өнөржаргал: Нэр дэвшигчид өдөр тутмын сонинд сурталчилгаагаа нийтлүүлэх нь шударгаар өрсөлдөх боломжийг бий болгоно
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
14 нас хүрээгүй тохиолдолд скүүтер унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог
Хүүхэд, залуучуудын театр энэ пүрэв гарагт нээлтээ хийнэ
Монгол, ОХУ-ын хилийн таван боомт энэ сарын 28-наас түр хаагдана
АНУ УМАРД СОЛОНГОСТ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАТАЛГАА ОЛГОЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ
ВАШИНГТОН. /Америкийн дуу хоолой/. Хэрвээ Умард Солонгос цөмийн зэвсгээсээ эргэлт буцалтгүйгээр бүрэн татгалзвал тус улсад манай улс аюулгүй байдлын баталгаа олгож, хөрөнгө оруулалт хийх болно гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “Фокс” болон “Си-Би-Эс” телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо хэлжээ.
Хэрвээ Умард Солонгос цөмийн зэвсгээсээ татгалзах тухай шаардлагыг хүлээн авбал тус улсын эсрэг хориг арга хэмжээнүүдийг АНУ цуцалж, цахилгаан эрчим хүч болон хөдөө аж ахуй зэрэг салбарт хөрөнгө оруулалт хийхийг хувийн хэвшлийнхэнд зөвшөөрөхөөр төлөвлөж байгаа тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга цухуйлгасан байна.
Тэрбээр хэлэхдээ “Хэдийгээр улсаас санхүүжилт гаргахгүй хэдий ч хөрш Өмнөдийн ард түмний нэгэн адил сайхан амьдарч, хөгжиж цэцэглэх боломжоор Умард Солонгосын ард түмнийг АНУ хангаж чадна” гээд, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай ирэх сарын 12-нд дээд хэмжээний уулзалт хийх үеэрээ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахаар тохиролцоно гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.
0 Сэтгэгдэл