Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн журмыг шинэчилнэ
2018 оны 5 сарын 15

Монголбанк “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын төслийг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу  санал авч эхлэв. Шинэчилж буй журмын зарим заалтыг дор дуръдая.

Зээл, хадгаламж, үнэт цаасны өгөөж, хямдруулалт бодох аргачлал:

-Хүү бодох давтамж нь хагас жилээр бол жилийн хүүг 2-т, улирлаар бол жилийн хүүг 4- т, сараар бол жилийн хүүг 12-т, өдрөөр бол жилийн хүүг 365-т хувааж хуанлийн хуваарийн дагуу ашигласан хоногоор тооцно.
-Зээл судлах үед болон зээл олгосноос хойш 1 жилийн хугацаанд зээлдэгчийн төлөх дараах шимтгэл, хураамжийг зээлийн бодит өртөг тооцоход оруулна.

Зээлдэгч тухайн зээлдүүлэгчид болон гуравдагч этгээдэд төлөх бүх төрлийн шимтгэл, хураамж, зардал;

-Зээлдэгчийн даатгалын үйлчилгээнд төлөх нийт зардал. Үүнд орон сууцны ипотекийн зээл хамаарахгүй.
-Зээлийн болон барьцааны гэрээ баталгаажуулахтай холбоотой нотариатын төлбөр, гуравдагч этгээдэд төлж буй бусад шимтгэл, хураамж;

Зээлдэгчийн төлөх дараах шимтгэл, хураамжийг зээлийн бодит өртөг тооцоход оруулахгүй:

-Улсын бүртгэлтэй холбоотой шимтгэл, хураамж;
-Зээлдэгчийн хүсэлтээр зээл, барьцааны гэрээнд өөрчлөлт оруулахтай холбоотой шимтгэл, хураамж;
-Зээлдэгч зээлийн гэрээ зөрчсөнөөс үүсэх зардал, шимтгэл, хураамж;

Журмын төсөлтэй танилцах бол дараах холбоосууд дээр дарна уу.

 
Журмын төсөлтэй танилцах бол дараах холбоосууд дээр дарна уу.
 https://www.mongolbank.mn/documents/prnews/2018/20180514.pdf
Та “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-д өгөх саналаа info@mongolbank.mn цахим хаягаар өгч болно.



Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.