Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Номуун гэрэл”, “Интернэйшнл медикал центр”-т олгосон газрыг ч бас цуцлана гэж найдъя


Богд хааны ордон музей нь Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагтын Ногоон ордонд байрлах музейн цолцолбор бөгөөд Монгол Улсын хамгийн баялаг сан хөмрөг бүхий музейд тооцогддог. Гэвч удаа дараагийн тогтоол шийдвэрээр музейн эзэмшил газраас хувийн аж, ахуйн нэгжүүдэд шилжүүлж, Богд хааны ордон музейн газар багассаар 2.3 га нь хувийн эзэмшилд очжээ. Энэ асуудлаар музейн удирдлагууд болон иргэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөдөл, гомдол гаргасан байдаг.
Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Богд хааны ордон музейн газрын маргаантай байгаа хэсэгт очиж, музейн удирдлагуудтай уулзсан нь, мөн холбогдох хүмүүс нь хэвлэлийн бага хурал хийсэн нь иргэдийн анхаарлыг илүүтэй татаж, холбогдох албан тушаалтнуудыг шийдвэрээ эргэж харахад нөлөөлсөн гэлтэй.

Учир нь, өчигдөр Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Засгийн газрын тогтоол зөрчин, “Вантрейд” ХХК-д 16000 м2 газар олгосон” байсныг цуцалсан юм. Ийнхүү олны хүч оломгүй далай гэдгийг харуулсан үйл явдлын үр дүнд музейн хамт олон хамгийн гол хэсгээ эргүүлж авч чадлаа.
Одоо харин “Номуун гэрэл” төвд олгосон 5512 м2 газар, “Интернэйшнл медикал центр” ХХК-д олгосон 2684 м2 газрыг цуцлах л үлдээд байна.
Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 415 дугаар захирамжаар 5512 м2 газрыг “Номуун гэрэл” төвд, “Интернэйшнл медикал центр” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2011 оны 539 дугаар захирамжаар 1319 м2 газрыг, мөн 2010 оны 415 дугаар захирамжаар 1365 м2 газрыг олгосон байдаг аж. Эдгээр захирамжийг ч гэсэн хотын дарга маань эргэж харна гэж найдъя.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан