Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ажилгүй иргэдийн тоо өмнөх оныхоос өсчээ


Монгол Улсын эдийн засгийн идвэхтэй хүн ам энэ оны нэгдүгээр улиралд 1.3 сая гэсэн судалгаа гарлаа. Ажиллах хүчний энэ судалгаанаас харвал 665 мянга гаруй нь эрэгтэй 600 мянга нь эмэгтэй байна. Эдийн засгийн идвэхтэй хүн амын 779 орчим  мянга нь  хот суурин газарт үлдсэн 487 мянга нь хөдөө орон нутагт амьдарч буй юм.

Тэгвэл улсын хэмжээнд ажилгүй иргэд улсын хэмжээнд 122.9 мянга болжээ. Энэ нь өмнөх оныхоос 0.6 пунктээр  өссөн тоо баримт. Улсын хэмжээнд Өмнөговь, Ховд, Өвөрхангай, Хөвсгөл, Говь-Алтай, Говьсүмбэр, Сэлэнгэ, Архангай, Төв, Дорноговь, Дорнод, Орхон аймгуудад ажилгүй иргэд хамгийн олон байна. Бусад аймагтай харьцуулбал улсын дунджаас 2.7-20 пунктээр илүү байгаа юм. Харин хөдөлмөр зуучлалын газарт бүртгэлтэй ажилгүй иргэдийн дийлэнхийг 15-34 насныхан эзэлж байна. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Тухайлбал, ажлын туршлагагүй гээд ажилд авдаггүй. Мөн  цалин бага тул гадаадад гарч ажиллах сонирхол давамгай байдаг аж. Ийм ч учраас гадаад улсад зорчих мэдүүлж буй иргэдийн дийлэнх энэ насныхан юм. Хаана ч явсан ямар нэг аргаар гадагшаа гармаар байна гэсэн яриа чих дэлсэнэ. Үүнийг виз гаргана гэсэн зар мэдээллийн бүхий сувгаар тархдаг. Энэ зард хууртаж эд хөрөнгө, мөнгө төгрөгөөр хохирч буй иргэд ч цөөнгүй байгаа билээ.

Эдийн засгийн идвэхтэй 1.3 сая хүн амаа найдвартай, цалин хөлс боломжийн ажлын байраар хангаж, зохицуулалт хийж чадахгүй байгаа төр засгийг шүүмжилхээс өөр сонголт иргэдэд алга. Уг нь эдийн засгийн ухаалаг бодлогоор зохицуулж чадвал ажил хайж, амьдарлаа бодож  дэмий тэнэхгүй байх бүрэн боломж монголчуудад бий. Дэлхийд алдартай уурхайнууд, 60 гаруй сая толгой мал, асар уудам нутагтай билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан