Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нэг өрх сард 1 сая төгрөг олж 1.1 сая төгрөг зарцуулж байна


Үндэсний статистикийн хороо энэ оны 1 дүгээр улирлд өрхийн дундаж орлого 137 мянган төгрөгөөр өсч 1 сая төгрөгт хүрсэн судалгаа танилцуулав.  Үүнд цалин хөлс 52, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл,  үйлчилгээний орлого 26.6 мянган төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөллөө хэмээн дүгнэжээ.
Харин нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 1.1 сая төгрөг байна. Энэ нь өнгөрсөн оныхоос  118  мянган төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт аж. Учир нь  хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 96.4 мянган төгрөгөөр нэмэгдсэнд оршино.

Өрхүүдийг мөнгөн орлого, зарлагаар нь бүлэглэн авч үзвэл:

-300 мянган төгрөгөөс доош орлогтой өрх 119.5, мөн хэмжээний зарлагтай өрх 66.9
-300-500 мянган төгрөгийн орлоготой өрх 127.5,мөн хэмжээний зарлагтай өрх 129.3
-500-900 мянган төгрөгийн орлоготой өрх 258.6,мөн хэмжээний зарлагтай өрх 258.6
-2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 70.5,мөн энэ хэмжээний зарлагатай өрх 72.2 мянга байна.
Хамгийн ядуу бүлгийн хүн амын хэрэглээ нийт хэрэглээнд 7.3 хувийг, хамгийн чинээлэг бүлгийн хүн амын хэрэглээ 40.9 хувийг эзэлжээ. Энэ нь хүн амын хамгийн чинээлэг 20 хувийнхны хэрэглээний дундаж хэмжээ хамгийн ядуу 20 хувийнхнаас 5.6 дахин их байгааг харуулж байна.

1 Сэтгэгдэл
99708549
Хамгийн их уншсан