“Гол тоглогч“ номын нээлт болов
2018 оны 5 сарын 16

Монголын гол, гол улстөрчдийн талаар тун хоржоонтой, ёжтой, нүцгэн үнэнийг уудлан дэлгэсэн 16 хөрөг, памфлет бүхий “Гол тоглогч” ном худалдаанд гарлаа. Номын нээлт өнөөдөр “Интерном” их дэлгүүрийн төв салбарт 12 цагаас болов.
Төрийн зүтгэлтнүүдийн улс орны түүхэнд нөлөөлж ирсэн бодит үйл явдлууд, хөшигний ар дахь тэдний үнэн нүүр царай, дүр төрхийг баримтад тулгуурлан илчлэхдээ, онч үгс, оновчтой ёгт илэрхийлэл, хошин мэдрэмж бүхий бодит зураглалыг тус номонд дүрсэлжээ.  
Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг “Сүүлчийн гавьяат жүжигчин”, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг “Хүн “зуудаг” хоточ”, Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаярыг “Манай үеийн “мангас”, УИХ-ын гишүүн Сү.Батболдыг “Хүйтэн цуст” капиталист, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдыг “Зэлтэрийн гацааны Зи “бацаан” гэх зэргээр тун сонирхолтой, адал явдалтайгаар дүрслэн бичсэн нь уншигчдын сонирхлыг тун ихээр татах биз ээ....
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.