Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БНСУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНСУ-аас  Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Нам өнөөдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
БНСУ-аас  Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Намыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсных нь дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзаж, хоёр улсын хамтын ажиллагаа болон бүс нутгийн хөгжил, аюулгүй байдлын талаар ярилцлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр орны ард иргэдийн хамтын ажиллагаа идэвхтэй байгааг дурдаад, цаашдаа эдийн засгийн болон худалдааны харилцааг өргөжүүлэхэд анхаарах хэрэгтэй хэмээн онцолсон юм. Мөн хоёр улсын Ерөнхийлөгч нарын санаачилгаар залуучуудын бизнесийн зөвлөл байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Уг зөвлөлийг байгуулснаар хоёр улсын залуучууд бизнесийн болон технологийн туршлага солилцох, хамтран ажиллах боломж нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм.
БНСУ-аас  Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд
Жон Жэ Нам Монгол Улсад Элчин сайдаар томилогдон ирсэндээ, халуун дотноор хүлээн авсанд талархаж байгаагаа илэрхийлээд, хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж, идэвхтэй ажиллана гэв. Мөн БНСУ болон БНАСАУ-ын удирдагчдын уулзалт амжилттай болсонд баяр хүргэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн захидлыг хүлээн аваад тус улсын Ерөнхийлөгч, Засгийн газар нь ихээхэн баяртай байгаагаа илэрхийлснийг уламжиллаа. БНСУ-аас  Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд
Жон Жэ Намын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосон хоёр улсын Ерөнхийлөгч нарын санаачилгаар залуучуудын бизнесийн зөвлөл байгуулах саналыг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ-аас  Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Намд ажлын амжилт хүсээд, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бодитой, үр дүнтэйгээр хөгжүүлэхийн тулд хамтран ажиллах болно хэмээв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан