Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үлэг гүрвэлийн музей шинэ танхимаа нээлээ


Олон улсын музейн өдрийг тохиолдуулан Үлэг гүрвэлийн төв музей “Дэлхийн шим ертөнцийн үүсэл хөгжил” үзэсгэлэнгийн шинэ танхимыг өнөөдөр нээлээ. Энэхүү танхимд шим ертөнцийн үүсэл хөгжлийн түүх, палеонтологийн шинжлэх ухааны боловсрол олгох зорилгын дор архей, протерозой, палеозой, мезозой, кайнозой эрин буюу бидний амьдарч буй эрин хүртэлх эртний амьтан ургамлыг сэргээн босгосон үзмэр болон олдворуудыг дэлгэн үзүүлсэн байна. Шинэ танхимын нээлтийн үйл ажиллагаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын төлөөлөл оролцсон бөгөөд Үлэг гүрвэлийн төв музейн хамт олны зүгээс талархлын бичиг гардуулжээ.
2018 оны байдлаар Үлэг гүрвэлийн төв музей нь 3 танхим 40 гаруй үзмэрүүдээр олон нийтэд үйлчилж байгаа аж. Байгуулагдсан цагаасаа хойш
•    "Т.батаар гэртээ ирлээ"
•    "Т.батаар дарханд"
•    "Т.батаар ба сор үзмэрүүд"
•    "Үлэг гүрвэлийн мөрөөр"
•    "Цэрдийн галавын гайхамшиг"
•    "Цэрдийн галавын усны амьтад"
•    "Дунд төрмөлийн эрин"
•    “Дэлхийн шим ертөнцийн үүсэл хөгжил” зэрэг нийт 7 байнгын болон түр үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн үзүүлсэн аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан