Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Улаанбаатарт 6 градус дулаан байна
БҮХ ХЯТАДЫН ХАМТАРСАН СУРВАЛЖЛАГЫН БАГ ШИ АНЬ ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улс, БНКУ-ын Иx Xурлын дарга нар xэлэлцээр xийв
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно
Хэл, бичгийн шалгалтад босго даваагүй сурагчдын багш нарт хариуцлага тооцно гэжээ
АНУ-ЫН ТАГНУУЛЫН ТӨВ ГАЗРЫН ЗАХИРЛААР АНХ УДААГАА ЭМЭГТЭЙ ХҮН ТОМИЛОГДОВ
ВАШИНГТОН. /Америкийн дуу хоолой/. АНУ-ын Сенатын танхимын гишүүд Жина Хаспелыг Тагнуулын төв газрын /ТТГ/ захирлаар томилохыг дэмжсэн тухай “Америкийн дуу хоолой” агентлаг мэдээллээ.
Өчигдөр явуулсан санал хураалтаар Сенатын танхимын гишүүдийн 54 нь түүнийг ТТГ-ын захирлаар томилохыг дэмжсэн бол 45 нь эсэргүүцжээ. Ингэснээр Ж.Хаспел нь олонхийн саналаар тус газрыг удирдахаар болсон байна. Тус газрын захирлаар эмэгтэй хүн анх удаагаа томилогдож байгаа нь энэ юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ТТГ-ын захирлын албан тушаалд Ж.Хаспелыг нэр дэвшүүлсэн билээ. Д.Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан түүнд баяр хүргэсэн байна.
Ж.Хаспел нь ТТГ-т 30 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн бөгөөд ТТГ-ын дэд захирлаас тушаал ахиж байна. ТТГ-ын захирлаар ажиллаж байсан Майк Помпео саяхан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга болсон билээ.
0 Сэтгэгдэл