Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жижиг дунд үйлдвэрлэгчдийг хөнгөлөлттэй зээл, татварын орчноор дэмжинэ


Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Энэ салбарт  800 гаруй мянган хүн ажилладаг судалгаа бий. Өөрөөр хэлбэл манай улсын эдийн засгийн идвэхтэй хүн амын 80 гаруй хувь нь тус салбарт ажилладаг гэсэн үг. Жижиг дунд үйлдвэрлэлийг төрөөс төрөл бүрээр дэмжиж байна гэдэг. Гэвч тус салбарынхан төрийн бодлого байндаа тусахгүй байгааг шүүмжилдэг билээ. Тухайлбал, үйлдвэрлэлийн эргэлтийн хөрөнгөд олгох хөнгөлөлтэй зээл жинхэнэ эзэддээ ирдэггүй, төрийн байгууллагын хүнд суртал, татвар, шалгалтын дарамт их байна хэмээнэ.
 Мөн  гарааны бизнесээ эхлүүлж байгаа өрхийн үйлдвэрлэлд барьцаа хөрөнгө шаардахгүй итгэлийн зээл олгож ядуурлаас гаргахад анхаарах, Төрийн банкаар дамжуулан зээлийг бага хүүтэй, урт хугацаанд олгох, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, энэ салбарын эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай гэдэг.
Тэгвэл одоо гинэчлэн найруулж буй хуулийн төсөлд 500 сая хүртлэх төгрөгийн зээлийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас, 500 саяас 2.5 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудаас авахаар тусгаад байна. Энэ нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгө, гарааны бизнесийн санхүүжилт болно хэмээн үзэж буй аж.
Мөн хуульд тусгаснаар жижиг дунд үйлдвэрлэлд нийтийн хоолны салбар хамрагджээ. Харин   жилийн орлого нь 2.5 тэрбум төгрөөс дээш орлоготой буюу сүлжээ ресторан, хоолны газрууд хамаарагдахгүй юм.  

Үүнээс гадна  төрийн бус байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой компани, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой газар, гадаад улсын хуулийн этгээд банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх, төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх, согтууруулах ундаа импортлох зэрэг аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн хүрээнд тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулдаг зарим аж ахуйн нэгж дээрх хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй.
 
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн ангилалд хамаарах жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг салбар харгалзахгүйгээр 1 хувь болгох, аж ахуйн нэгжүүд санхүүгийн тайлангаа улирал тутамд бус жилд нэг удаа хялбаршуулсан байдлаар гаргадаг болгох,  эрх зүйн орчныг нь тодорхой болгохоор тусгажээ.
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан