Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гүнтийн замыг засварлаж байна


Шарга морьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн 5 км авто замыг 2014 онд “Жэй Кэй Си” компани барьж, комисст хүлээлгэн өгсөн. Тухайн зам руу иргэд хашаа тулган барьж, уулын усны урсгалын гольдролыг өөрчилж, борооны ус зайлуулах өөрийн шуудууг шороогоор дүүргэн хаасны улмаас зам дээр ус тогтон, хучилт эвдрэх гол нөхцөл болж байна.
Тиймээс иргэдийн зүгээс үүрэг хариуцлагаа ухамсарлах, дүрэм журмаа сахих, нийтийн өмчид өөриймсөг хандах хэрэгтэй байна.
Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, тус замын зураг төслийг боловсруулсан “Кад Сүрвэй” компаний төлөөллүүд газар дээр нь очиж танилцан, замын эвдрэлтэй хэсгийг засварлах ажил эхлүүллээ. Цаашид иргэдэд мэдээлэл өгч хашаа хороог татуулах, ус зайлуулах шуудууг нэн даруй нөхөн сэргээх, ашиглалтад оруулах асуудлаар холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан