Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.БАТ-ЭРДЭНЭ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХОТОД ТҮРҮҮЛЭВ


Чөлөөт бөхийн “Journeymen Cliff Keen” залуучуудын олон улсын тэмцээн тавдугаар сарын 19-20-нд АНУ-ын Нью-Йорк хотын Лейк Плэсидэд боллоо. Манай улсаас 74 кг-ын жинд өсвөр үе, залуучуудын улсын аварга, Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн тамирчин Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ түрүүлэв. Тэрбээр нийт дөрвөн барилдаан хийж, алтан медалийн эзэн болсон байна. Тэмцээнд Монгол, АНУ, Канад, ОХУ, Итали, Казахстан, Швед, Швейцарь, Киргизстан, Унгар, Камерун гэсэн 11 орны залуу бөхчүүд өрсөлджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан