Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Амгаланбаатар:Тэмцлийг үл ойшоовол дараагийн шатанд шилжинэ


ҮЭ-үүдийн хамтарсан цалин хөлс нэмэгдүүлэх, хөдөлмөрийн мөлжлөгийг зогсоох суулт өнөөдөр 09:00-12:30 цаг хүртэл үргэлжлэв. Энэ удаагийнх долоо дахь суулт нь байв. Суултад МҮЭ-ийн холбооны удирдлагууд, ажлын аппаратын ажилтнууд болон нийслэлд үйл ажиллагаа явуулдаг мэргэжил, үйлдвэрлэлийн салбарын ҮЭ-үүд, харъяа байгууллагын удирдлага, ажилтнууд, ҮЭ-ийн идэвхтэн сонгуультнууд гээд 200 гаруй хүн оролцжээ.
МҮЭ-ийн холбоо болон гишүүн байгууллагуудаас УИХ, Засгийн газарт өгсөн шаардлагын хариу ирүүлэх хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа юм. Хэрэв Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлс нэмэгдүүлэхийг шаардаж буй ҮЭ-үүдийн тэмцлийг үл ойшоовол дараагийн шатанд шилжихээ МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар энэ үеэр дахин илэрхийлж байв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан