Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайдын ОХУ-д хийх айлчлал хойшлогджээ


Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараагийн айлчлалаа энэ сарын 23-26-ны өдрүүдэд ОХУ-д хийх гэж байсан билээ. Тэрбээр жил бүр болдог "Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум"-д оролцох байв. Түүний энэ удаагийн айлчлалын гол зорилго нь  Монгол, ОХУ-ын Транзит тээврийн гэрээнд гарын үсэг зурах явдал гэж эх сурвалжууд дурдаж байсан. Тэгвэл Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал хойшлогджээ. Учир нь, ОХУ-ын Засгийн газар байгуулагдаж амжаагүй учраас айлчлалын товыг ийн хойшлуулсан гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэл өгсөн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан