Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

13-13 хэм дулаан байна



УЛААНБААТАР ХОТ:
Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос  секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 13-15 хэм дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:
Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 17-22хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр  шөнөдөө 5-10хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан,  бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө дулаарч 13-18 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:
Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн хойноос секундэд 8-13 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө нутгийн хойд хэсгээр 0-5 хэм хүйтэн, цочир хүйтэрнэ, бусад нутгаар 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө нутгийн баруун хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:
Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, өдөртөө зарим үед 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 15-17 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө хүйтэрч 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан