Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орон гэргүй болсон өрхүүдэд гэр олгожээ


Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд  дөрвөн айлын угсармал орон сууц галд өртөж, дөрвөн өрх орон гэргүй болсон байна.
 Галд өртөж орох оронгүй болсон эдгээр иргэдийг орон гэртэй болгох аяныг аймгийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэд санаачлан өрнүүлжээ.
  Энэхүү аяныг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат дэмжин дөрвөн өрхөд гэр олгосныг УИХ-ын гишүүний зөвлөх Л.Баяртулга болон аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа нар гардуулан өгсөн юм.
Мөн энэ үеэр Шаамар сумын Дулаанхаан тосгоны иргэн М.Ганбаатарын гэр бүлд аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс  иж бүрэн таван ханатай гэр, гутал хувцас, ахуйн бараа, бусад хэрэгслийн хамт гардуулан өгчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан