Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

400 гаруй морин хуурч наадамд оролцох саналаа хүргүүлжээ


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 17 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд “Морин хуурын олон улсын VI наадам-уралдаан” энэ жил ч мөн зохион байгуулагдана. Энэ жилийн наадам ирэх сарын 30-наас 07 дугаар сарын 05-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Наадмыг Нийслэлийн Соёл, урлагийн газраас анхлан санаачилсан “Дэлхийн морин хуурын холбоо” ТББ-тай хамтран зохион байгуулах аж.
Энэ удаагийн наадам, уралдааны бэлтгэл ажлыг хангах зорилтын хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсгийн хурал өчигдөр болжээ. Хурлаар шилдэг морин хуур сонирхогчид мөн морин хуур урлаачдыг шалгаруулах уралдааны саналыг дэмжихийн сацуу нэмэлтээр мэргэжлийн морин хуур судлаачид, эрдэмтэд, удирдаачид, хөгжимчид, сонирхогчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулан ажиллах талаар санал гаргажээ.
Энэхүү наадам, уралдааныг зохион байгуулснаар Монголын соёл, урлагийг морин хуур хөгжмөөр дамжуулан дэлхий нийтэд сурталчлах, морин хуурыг сурч, судалж буй олон улсын сонирхогч, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан суралцахад дэмжлэг үзүүлэхэд чухал ач холбогдолтой.
Энэ жил зохион байгуулагдах “Морин хуурын олон улсын VI наадам - уралдаан”-д Монгол, Япон, ОХУ, БНХАУ, АНУ, БНГУ, БНФУ-ын нийт 400 гаруй морин хуур суралцагч, сонирхогч, эрдэмтэн судлаачид оролцохоор саналаа ирүүлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан