МОДИ ПУТИН НАР СОЧИД АЙЛЧИЛНА
2018 оны 5 сарын 22

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди өнөөдөр /2018.05.21/ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар Сочид хүрэлцэн иржээ. Тэдний уулзалтын зорилго нь АНУ-ын зэвсгийн наймаанд тавьсан хориг арга хэмжээг хэрхэн давж гарах, мөн Хятадын худалдааны асуудлаар нэгдмэл байр сууринд хүрэх юм байна.

 “Төрийн дээд хэмжээний айлчлалууд эртнээс урьдчилан төлөвлөгдөж, тогтсон хуваарийн дагуу, бэлтгэгдсэн ажлын хүрээнд өрнөдөг бол энэ удаагийн уулзалт тун өөр. Нэг өдрийн нөхөрсөг айлчлалаар удирдагчид улс орондоо тулгамдсан асуудлыг шийдвэрлэн, хоёр талын хувийн харилцааг бэхжүүлсэн уулзалт хийх болно” гэж Энэтхэг улсаас Москвад суух Элчин сайд Панкаж Саран мэдэгдсэн байна.

Айлчлал богино хугацаанд төлөвлөгдсөн бөгөөд хүндэт харуул, хүндэтгэлийн оройн зоог бусад албаны үйл ажилагаагүйгээр өндөрлөх юм байна.

Уулзалтад хоёр улс ихээхэн ач холбогдол өгч буй агаад  Энэтхэг рүү экспортлохоор тохиролцсон  12 тэрбум ам.долларын өртөгтэй Оросын зэвсгийн наймааны асуудлыг хөндөх аж. Модигийн хувьд Энэтхэг барууны холбоотон биш гэдгээ Путинд батлах мөн Хятадын санал болгосонтой эн тэнцэхүйц эдийн засгийн таатай нөхцөл бүрдүүлэх талаас яриа хэлэлцээнд оролцоно гэв.
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.