Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ҮХЦ-ийн гишүүнд Ш.Солонгын нэрийг дэвшүүлэх саналыг дэмжжээ


Үндсэн хуулийн цэцийн гишүүн Дуламын Сугарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус үндэслэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Монгол Улсын гавьяат хуульч Шилагарьдын Солонгын нэрийг дэвшүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд УИХ-ын дарга М.Энхболд санал оруулсныг хэлэлцээд, 100 хувь дэмжжээ.
Хуулиар Цэцийн 9 гишүүнийг гурав гурваар нь Ерөнхийлөгч, УИХ, Дээд шүүхээс санал болгодог бөгөөд Д.Сугарыг УИХ-аас санал болгон томилж байжээ. Бүрэн эрхийн хугацаа нь дуусаж байгаа Цэцийн 4 гишүүний нөгөө гурвыг Ерөнхийлөгч санал болгох юм.
Ш.Солонго нь 1962 онд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн 10 жилийн 23-р сургууль, Москвагийн Улсын Их Сургуулийг төгссөн. Хуульч мэргэжилтэй. 1984 оноос эхлэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтэст мэргэжилтэн, түшмэл, тасгийн дарга, ахлах референт, хэлтсийн дарга, 2008 оноос ХЭГ-ын Тэргүүн дэд даргаар, нийтдээ 34 жил ажиллаж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан