Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МҮЭ-ийнхэн ОУВС-д мэдэгдэл хүргүүллээ


Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооныхон цалин нэмэгдүүлэх шаардлагаа дэмжих ажил хаялтын өмнөх суултаа нийслэл, бүх аймгийн төвүүдэд энэ сарын 25-ныг хүртэл 09:00-12:00 цагийн хооронд үргэлжлэхээр болсон. Суултын найм дахь өдөр буюу өнөөдөр тэд ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристина Лагардед цалин хөлсийг нэмэгдүүлэх тал дээр Монгол Улсын Засгийн газартай хөтөлбөр гэрээгээ эргэн харж ажиллах талаар санал шаардлага, мэдэгдэл хүргүүлжээ.
Өчигдөр гэхэд МҮЭ-ийнхэн Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай уулзаж “Цалин хөлс нэмэгдүүлэх талаар яаралтай арга хэмжээ авахгүй бол иргэдийн дунд бухимдал гаарч байгааг дурдаад энэ асуудлыг шуурхай шийдвэрлэж өгөхийг хүссэн байна”.
Сангийн сайд Цалин хөлс нэмэгдүүлэх асуудлаар шуурхай ажлын хэсэг байгуулж, маргаашийн Засгийн газрын хуралдаанд танилцуулна гэдгээ илэрхийлсэн байсан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан