Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Наян булгийн аялгуу тоглолт дахин тайзнаа


Уянга ухаарлын олон дууг зүрх сэтгэлээсээ дуулж, орчин үе, үндэсний уламжлалт өнгө төрхийг өөрийн дуу хөгжим, гадаад төрхөөрөө нэгэн зэрэг илтгэн харуулж чаддаг дуучин Т.Дэлгэрмөрөн “НАЯН БУЛГИЙН АЯЛГУУ” тоглолтоо хийгээд удаагүй байна. Тоглолт ард түмний хайр энэрэл, ухаарал, дуучинтайгаа хамтдаа дуулсан, уярсан, уйлсан гээд халуун алга ташилт доор болж өнгөрсөн. Дуучин тоглолтын дараа би ард түмнээсээ яг л энэ мэдрэмжийг авахыг хүссэн гэж нүдэндээ баяр бахдалын нулимастай хэлж байсан. Өөрөө дуулсан дуундаа уярч, түүний дуунд ард түмэн уярсан тийм л нандин холбоостой тоглолт болж өнгөрсөн билээ. Тийм дээ ч тоглолтын дараа дахин тоглуулах хүсэлт үзэгчдээс маш их ирсэн байна. Тэгвэл 2018.06.02-нд “НАЯН БУЛГИЙН АЯЛГУУ” тоглолт UB PALACE-ын концертын тайзнаа дахин тоглогдох гэж байна.

Наян булгийн аялгуу, Тэнгэрийн бүсгүй, Хайрын дээд хань минь, Ааваа дуулая,  Чамайгаа үнсье, Уянга цагаан хуруу, мэдээж Номин Талст хамтлагийн дуунууд энэ үдэш дахин эгшиглэх болно.


Аялгуу дуу намайг уяхан болгодог. Уяхан сэтгэлийн дэргэдээс хорвоог мэдрэх хамгийн сайхан.   

Тоглолтон дээр дахин уулзая.Таныг хүндэтгэсэн Т.Дэлгэрмөрөн.

Билетийг UB PALACE-касс. 1900-1950 үнэгүй хүргэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан