Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗУНЫ ТЭРГҮҮН УЛААГЧИН МОГОЙ САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

2018.05.23 / БИЛГИЙН ТООЛЛЫН 9

ЗУНЫ ТЭРГҮҮН УЛААГЧИН МОГОЙ САРЫН
ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ.
Наран ургах, шингэх: 05.05-20.33
Барилдлага: Үхэх 
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй 
Суудал: Хий
Аргын тооллын 5 сарын 23, Буд гараг. Билгийн тооллын 9, Бага морь одтой, хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран 5 цаг 05 минутад мандан, 20 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан