Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Болд-Эрдэнэ хүүхдийн баярын арга хэмжээг найруулна


“Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/363 дугаар захирамжийн дагуу ажлын хэсгийн 2 дахь удаагийн хурал 05 дугаар сарын 21-ний өдөр болжээ. Хурлыг Ажлын хэсгийн ахлагч Нийслэлийн ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр удирдан явуулж, ажлын хэсгийн нарийн бичиг Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн болон холбогдох ажлын хэсгийн гишүүд үйл ажиллагааны бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийж санал хүсэлтээ нэгтгэсэн байна. Энэ жилийн баярын арга хэмжээний ерөнхий найруулагчаар УДЭТ-ын жүжигчин МУСТА С.Болд-Эрдэнэ ажиллаж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан