Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв


Үндсэн хуулийн цэц өнөөдрийн Дунд суудлын хуралдаанаараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэв.
Тус хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн Т.Мөнх-Эрдэнэ болон Улсын Их Хурлыг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нар оролцлоо. Үндсэн хуулийн цэц уг маргааныг хянан хэлэлцээд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн “Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ” гэсэн 44 дүгээр зүйлийн 44.2.13 дахь заалтаар төлбөр төлөгчийн банк, эрх бүхий хуулийн этгээдэд данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох арга хэмжээг хуульд заасан үндэслэл, журмын дагуу авч болохоор заасан нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төр нь … өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын “хөдлөх … хөрөнгө эзэмших, өмчлөх … эрхтэй. …” гэснийг тус тус зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг гаргалаа гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан