Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Анхаар!!! Баруун аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна


Өнөөдөр баруун аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 9-14 метр, баруун болон төвийн аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Их нууруудын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар 6-11 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчимоор 18-23 градус,  Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр,  зарим үед секундэд 14-16 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 26-28 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 градус дулаан, харьцангуй чийг 44 хувь, агаарын даралт 852 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан