Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинэ гэр ба байр авах, хөгжмийн зэмсэг урлахад сайн


Аргын тоолол: 2018-05-24. Пүрэв гараг.
Билгийн тоолол: Шинийн 10. Бархасвадь гараг.
Зуны тэргүүн улаагчин могой сар.
Зургаан цагаан мэнгэтэй Харцага одтой улаан луу өдөр.
Наран ургах шингэх: 05.05-20.33
Үс засуулбал: Эрч хүч ихэснэ
Барилдлага: Хотол чуулган
Шүтэн барилдлага: Мунхрахуй

Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
 Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн.
Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой.
Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу.
 Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.
 Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан