Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын эдийн засаг өрсөлдөх чадвараар сүүл мушгиж явна


Швейцарийн бизнесийн IMD сургууль дэлхийн улс орнуудыг макро эдийн засгийн өрсөлдөх чадварын үзүүлэлтээр нь жагсаажээ. Үүнд 63 улс хамрагдсан байна.  Тэгвэл  Монгол Улс Украин, Бразил, Хорватын ард 62 дугаарт жагсажээ. Харин 63 дугаарт Венесуэль улс орлоо хэмээн kommersant.ru хэвлэл мэдээлэв.

Энэхүү жагсаалтыг гаргахдаа 6000 гаруй хөрөнгө оруулагч, шинжээчдээс асуулга явуулсан аж. Тэгэхдээ  эдийн засгийн байдал, төрийн зохицуулалт, дэд бүтцийн чанар, бизнесийн үр ашигтай байдал гэсэн дөрвөн үзүүлэлтийг голлон асуусан байна.

Энэ жилийн рейтингийг АНУ тэргүүлсэн бол хоёр гуравдугаарт Гонконг, Сингапур ороод араас нь Нидерланд, Швейцарь удаалсан байна. БРИКС-ийн орнуудаас Хятад бусдыгаа тэргүүлж өмнөх жилийнхээс таван ч байраар урагшилж 13 дугаарт оржээ. Герман 15, Франц 28 дугаарт орсон гэнэ. Манай хойд хөрш ОХУ өнгөрсөн онд 46 дугаарт жагсч байсан бол энэ жил нэг байраар урагшилж 45-д орсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан