Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Эрдэнэ:Монгол Улсын гадаад өр ганцхан жилийн дотор 6 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна

Өрийн асуудлаар сүүлийн үед үл ойлгогдох мэдээлэл их цацагдаж байгаатай холбоотойгоор 2018 оны төсөв, Засгийн газрын өрийн асуудлаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийлээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар удаа дараалан хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2.8 их наяд төгрөгийн өр барагдуулсан  нь түүхэнд үлдэх тод мөр боллоо гэх мэт хэмээн сүржин үгээр ярьж, хэлж байгаа. Бидэнд гадаад өр, авлагын 2016, 2017 оны тооцоо судалгаа байна. 2016 онд үндсэндээ Монгол Улсын Засгийн газрын дотоод өр 6.4 их наяд төгрөг, 2017 онд 4.2 их наяд төгрөг болж зөрүү нь 2.2 их наяд төгрөг болж байгаа. Ер нь төсөвт суусан үндсэн үзүүлэлтийг харахаар 2017, 2018 онд 1.1 их наяд төгрөгийн өр барагдуулах төсвийн зардал суулгаж өгсөн байна. Үүнээс харахад яагаад ч 2.8 их наяд төгрөгийн өр барагдуулсан байх үндэсгүй. Монгол Улсын Засгийн газар сайндаа биш ОУВС-аас авч байгаа урт хугацааны бага хүүтэй зээлээр дотоодын өндөр хүүтэй богино хугацаатай өрийг дарсан нь өнөөдөр дотоод өр дарагдчихсан мэт харагдаж байгаа.  2016 онд Монгол Улсын нийт гадаад өр 16.9 их наяд төгрөг байсан. Тэгвэл ганцхан жилийн дотор гадаад өр 22.1 их н аяд төгрөг болж өссөн. Өөрөөр хэлбэл, нэг жилийн дотор 6 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна.  Засгийн газрын гадаад  өр 2016 онд 10.4 их наяд  төгрөг байсан бол 2017 онд 17.8 их наяд төгрөг болж өссөн. Иймээс гадаад өр аж ахуйн нэгж байгууллага болон бусад эх үүсвэр дээр суусан өр биш. Зөвхөн Монгол Улсын Засгийн газрын өр дангаараа өссөн үзүүлэлт харагдаж буй юм. Тиймээс өнөөдөр гадаад өр буурсан мэтээр иргэдийг хуурч байгаа нь хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдэл. Хамгийн гол нь манай улсын нийт гадаад өр 6 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байхад энэ их мөнгөөр Засгийн газар юу хийсэн нь тодорхой бус байна. Өнөөдрийг хүртэл эрх баригчид нэг ч том төсөл хөдөлгөөгүй, нэг ч км зам тавиагүй, нэг ч томоохон барилга байгууламжийг ашиглалтад оруулаагүй. Тууз хайчилж байгаа өнөөдрийн ажил дандаа 2012-2016 онд Ардчилсан намын Засгийн газрын хийж хэрэгжүүлж байсан бүтээн байгуулалтууд байна. Тиймээс ийм байдлаар улс орны хөгжлийг хангахгүй шүү гэдгийг Ардчилсан намын зүгээс хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

0 Сэтгэгдэл
энэ дээрэмчинг шалгаачээ. нд бгд , энд тэнд алга дарам газар ч үлдээлгүй байшин барьж мөнгө угаалаа.
Монгол улсыг сүйрүүлчихээд өнөөдөр юу гээд худлаа донгодоод байгаа луйварчин бэ чи.Ахмадуудын өч төчнөөн сая төгрөгийн тэтгэврийн мөнгө луйвардсан энэ сэжигтэй нөхрийг АТГ шалгахаас айгаад бйагаа нь маш их сонин байна.
Хамгийн их уншсан