Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НҮБ-ын хүн амын сантай 2019 онд ажиллах чиглэлээ ярилцжээ


Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий захирал Д.Нарантуяа, дэд захирал Д.Бат-Ундрах, гадаад харилцаа, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ш.Батдэлгэр нар НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахаратай 2019 оноос эхлэн нийгмийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах талаар өнөөдөр уулзлаа.
2018 оны 6 дугаар сард болох НҮБ-ын Хүн амын сангаас хэрэгжүүлсэн төслүүдийн үнэлгээний хуралд НЭМҮТ-ээс төлөөлөл оролцохоор боллоо. Доктор Д.Нарантуяа нь “Монголын хүн амын өнөөгийн байдал” сэдвээр танилцуулга хийж, цаашид хамтран ажиллах үйл ажиллагааны талаар санал солилцон, хамтын үйл ажиллагааг өргөжүүлэхээр боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан