Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ын гишүүд улстөрийн суулт хийж эхлэв


Улаанбаатар хотын Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Налайх дүүргийн МАН-ын гишүүд нэгдэн  “Нийслэлийн МАН-ын хороог шинэчлэх” хөдөлгөөн байгуулав. Энэ хөдөлгөөн 1000 гаруй гишүүнтэй бөгөөд өнөөдөрөөс эхлэн улстөрийн суулт хийхээ мэдэгдлээ. Энэ талаараа нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Р.Дагва,  Баянгол дүүргийн намын хорооны гишүүн Б. Сэмжидмаа, Сонгинохайрхан дүүргийн гишүүн Л. Бямбадорж, Баянзүрх дүүргийн намын хорооны гишүүн Э.Бат-амгалан нар мэдээллээ.
Ирэх сарын 7-нд болох нийслэлийн МАН-ын 34-р бага хурлын төлөөлөгч сонгох журам намын дүрмээ зөрчиж хэсэг бүлэг хүмүүс гар хөл болсон нөхдөө томилж  байгааг эсэргүүцэж шаардлага тавьж байгаа юм.
 Уг шаардлагад:
-Нийслэлийн намын хорооны тэргүүлэгчдийн алдаатай гаргасан шийдвэрээ намын дүрмэнд нийцүүлэх
-МАН-ын хяналтын ерөнхий хорооны тайлбар, Ерөнхий нарийн бичгийн даргын өгсөн чиглэлийн дагуу төлөөлөгч сонгох журмаа шинэчлэх, анхан шат болох үүрээс сонгох шаардлагууддаа шийдвэр гаргуулахаар тусгажээ.
Одоо гаргасан журмаар бол нийслэлийн 300 гишүүнийг нийслэлийн 152 МАН-ын хорооны үүрээс, үлдсэн 69 төлөөлөгчийг квотоор шууд оруулахаар байгаа. Тэгэхдээ  “дарга, дэд дарга, ажилтан, ажилчид” 69 хүний квотод хамрагдана гэсэн заалт нь МАН-ын дүрмээ зөрчсөн байна.
Хэрвээ энэхүү журмаар хурлын төлөөлөгч сонгосон тохиолдолд 60 тэрбумынхан гэгдэх Ц.Сандуй, Су.Батболдын багийн туслах, жолооч гэх мэт “халаасны” хүмүүсээ  оруулан дүрмийн бус аргаар санал луйвардан нийслэлийн МАН-ыг авах нь тодорхой гэж МАН-ын жирийн гишүүд үзэж байна. Тэд "Дарга нарын нам биш, жирийн гишүүдийн нам болгоно"  хэмэээв. Хэрэв  уг улстөрийн суултад удирдлагууд нь нааштай шийдвэр гаргахгүй бол тэмцлийн дараа дараагийн шатанд шилжих болно гэдгээ мэдэгдэж байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан