Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хэнтий аймгийн бичил уурхайчдын 16 нөхөрлөлийн 12 нь албажаад байна


Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисс, Швейцарын хөгжлийн агентлаг хамтарч “Хүний эрх ба хэвлэл мэдээлэл” сэдэвт сэтгүүлчдийн сургалт, танилцах аялалыг Хэнтий аймгийн Чингис хот, Батноров, Норовлин суманд зохион байгууллаа. Сургалтад Улаанбаатар хотын “Хүний эрхийнтөлөө сэтгүүлчид” клуб, Зүүн болон Говийн бүсийн хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид оролцов. Монгол Улсын хүний эрхийн Үндэсний комиссын ахлах референт Ц.Адъяахишиг “Хүний эрхийн тухай үндсэн ойлголт зарчим” сэдвээр илтгэл тавьлаа. Мөн тус комиссын референт З.Бадмаараг “Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаа ба Хүний эрхийн зөрчлийг танин мэдэх нь” сэдвээр илтгэл тавьсан билээ. Бас Швейцарын хөгжлийн агентлагын эксперт Ц.Тансагмаа “Тогтвортой бичил уурхай төсөл”-ийн үйл ажиллагааны талаар мэдээлсэн. Хэнтий аймгийн бичил уурхайн холбооны тэргүүн Н.Нацагмаа тус аймагт ажиллаж буй  бичил уурхайчдын  үйл ажиллагааг танилцууллаа.
Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Мөнх-Эрдэнэ аймгийнхаа хөгжлийн хэвийн төлөв, бичил уурхайн талаар хэрэгжүүлж буй бодлогыг танилцуулав.
Тэрбээр “Хэнтий аймаг нь 2016 онд “Ногоон хөгжилд суурилсан тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2026” дунд хугацааны бодлогын баримт бичиг батлуулан хэрэгжүүлж байна. Энэ баримт бичигт  “Хүний хөгжилд тулгуурлан эдийн засгийг эрчимтэй хөгжүүлж хүн амын амьдралын түвшинг тууштай дээшлүүлэн, Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж, Монгол Улсын өөрөө өөрийгөө тэтгэдэг, оновчтой бүтэцтэй, мэдлэгт суурилсан эдийн засагтай, Зүүн бүсийн цэцэглэн хөгжиж буй ногоон аймаг болно гэж тодорхойлсон.  Хууль бус гар аргаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааг нөхөрлөлийн хэлбэрт бүрэн оруулж албажуулж байна” гэлээ.

Тус аймагт ашигт малтмалын 62 орд, 259 илрэл, 360 эрдэсжсэн цэг илэрснээс чулуун нүүрсний 1, хүрэн нүүрсний 10, шатдаг занарын 3, нефтийн 3, битумын 3, төмрийн хүдрийн 20, кобальт никелийн 5, хар тугалганы 9, цайр, зэсийн 25,  цайрын 11, цагаан тугалганы 51, вольфрамын 40, молибдений 20, алт, мөнгөний 92, ураны 6, радигийн 1, газрын ховор элементийн 3 орд, илрэл тус тус бүртгэгдээд байна. Өнөөдөр ашиглаагүй боловч ирээдүйтэй зарим ордуудыг дурдвал:
-Гянтболдын нөөцөөрөө Монголд эхэнд орох Өндөрцагааны орд /175 мян.тонн/,
-Мөрөн сумын нутагт орших нүүрсний орд /2 тэрбум тонн/,
-Мөнгөн өндөрийн мөнгө-холимог металлын орд /31.3 сая.тонн/,
-Сондуультын тоосгоны шаврын орд /15 сая.м3/ зэрэг баялаг ордууд бий.
Хэнтий аймагт одоогийн байдлаар таван суманд бичил уурхайн зориулалтаар 23 талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч АМГТ-аас дүгнэлт гаргуулсан аж. Тухайлбал, Батноровт 12, Баян-Адаргад 4, Норовлинд 1, Дарханд  5, Бор-Өндөрт 1 талбай байгаа юм.  Дээрх талбайн 10 буюу 66.51 га-д 16 нөхөрлөлийн 122 иргэн  бичил уурхайгаар ашигт малтмал олборлож байна. Одоогоор тэдний 12 нөхөрлөл нь хууль, журмын дагуу бүрэн албажиж бүртгэгджээ.  Үлдсэн хоёр нөхөрлөл нь хүсэлт гаргаад байгаа болон үйл ажиллагаа явуулах газрын асуудал нь хараахан шийдэгдээгүй аж. Тус аймгийн бичил уурхайчдын ихэнх нь жонш олборлодог. Энэ онд 10 га талбайг нөхөн сэргээхээр төлөвлөөд байна. 
-Хэнтий аймаг хариуцлагатай бичил уул уурхайг хөгжүүлэхэд:
-Хуулийг сахин дээдлэх, ил тод нээлттэй байх,
-Байгаль орчин, хүний эрүүл мэнд, аюулгүй байдлын өмнө хариуцлагатай байх
-Хүний эрхийг дээдэлж, хүмүүнлэг ёс зүйтэй байх
-Олон талын оролцоог хангах шаардлагыг тавьж байгаа юм.
Мөн бичил уурхайгаар ашиглах боломжтой талбайг судалж, орон нутгийн тусгай хэрэгцээнд авч газрын асуудлыг шийдвэрлэх, иргэдийг малжуулах , бичил уурхайгаас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхийг бодлогоор дэмжиж байна. Энэ онд 10 гаруй сая төгрөгөөр аймгийн хэмжээнд эвдэрсэн газрын тооллого хийхээр төлөвлөжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан