Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёр хүүхэд хулгайсан хужаа нарын талаарх мэдээлэл ор үндэсгүй гэв


Цахим сүлжээгээр “Завхан аймгийн Сонгино сумаас 2 хүүхэд хулгайлж явсан хужаа нарыг Түдэвтэй суман дээр барьсан гэнэ” гэх мэдээлэл цацагдсан билээ. Энэхүү мэдээлэл нь ташаа, ор үндэслэлгүй мэдээлэл болохыг Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, Хүүхдийн эрхийн улсын байцаагч Г.Мягмарсүрэн мэдээллээ. Тэрээр “Уг мэдээллийг түгээсэн Д.Түмэнбаяр нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг дарга, сумын Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүнээр ажилладаг. Бүрэн нотлогдоогүй, эх сурвалж баттай бус мэдээллийг ийнхүү цахим сүлжээгээр нийтэд түгээж, олныг төөрөгдүүлсэн нь Хүүхдийн өмнө үүрэг хүлээсэн, хариуцлагатай албан тушаалтны хувьд ёс зүйгүй, хариуцлагагүй үйлдэл мөн болно. Цаашид цахим сүлжээгээр мэдээлэл түгээхдээ иргэн бүр хариуцлагатай, ёс зүйтэй хандаж байх нь нэн чухал юм” гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан