Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ойн гурван түймэр асч байна


Нийт нутгаар хуурайшилт ихтэй, салхитай байгаа тул түймэрийн дуудлага нэлээд ирэх болсон байна. Иймд иргэд аялалаар хээр хөдөө явахдаа гал болж өгвөл түлэхгүй байх, үнс нурмаа унтраахыг ОБЕГ-аас анхааруулж буй юм. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Шарлангын гол” гэдэг газар ойн түймэр гарчээ. Энэ газар сумын төвөөс зүүн урд зүгт  90 км-т оршдог аж.
Уг түймрийг  ОБЕГ-ын 1 алба хаагч, Аврах тусгай ангийн 42 алба хаагч, Нийслэлийн Онцгой байдлын газрын 72 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 12 ажилтан, нийт 168 хүн, 12 автомашин, 6 морьтой ажиллаж   цурманд оруулжээ. Гэвч   түймэр зүүн урд, урд хэсгээрээ дахин ассан байна. ОБЕГ-ын алба хаагчид зүүн урд болон урд хэсэг рүү шилжиж, түймрийг унтраахаар ажиллаж байна.

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Гомног жалга” гэдэг газар  сумын төвөөс хойд зүгт 54 км-т ойн түймэр гарчээ.  Үүрийн гол ус ихтэй багаа ОБЕГ-ын гал унтраагчид тул хад асгатай газраар түймрийн голмтод тойрч хүрсэн аж.

Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн “Шар хоолой” гэдэг газар  ойн түймэр гарлаа.  Одоогоор тус  аймгийн Онцгой байдлын газрын 36 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 42 иргэн, нийт 89 хүн, 8 автомашинтай унтраахаар ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан